2013 оны 10 сарын 16
Оюутны гудамжийг /Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэл/ тохижуулан явган хүний зам, ногоон байгууламж, бусад тохижилтыг иж бүрнээр нь шинэчилжээ.
Нийт 310 м гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө, уран баримал, явган хүний зам, замын гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэл, хогийн сав сандал зэрэг тохижилтын ажлыг цогцоор нь хийснээс гадна өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулсан нь оюутан залууст зориулсан томоохон "сюрприз" болжээ.