Оюутны гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө барьж, өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулжээ.
Нийт 310 м гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө, уран баримал, явган хүний зам, замын гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэл, хогийн сав сандал хийснээс гадна өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулсан нь оюутан залууст зориулсан "сюрприз" болов.
Тохижилтын ажилд 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд “Оюу толгой” компани уг зардлыг гаргасан байна.
Өнөөдөр албан ёсны нээлт нь болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!