Ирэх жилийнхээ загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл 2014" наадам Монголын загварын 7 хоног үзүүлбэрээр эхлэх гэж байна.
Үзүүлбэр "Blue sky" цамхагт энэ сарын 26-29-ний өдрүүдэд үргэлжилнэ хэмээн зохион байгуулагчид ярилаа.
Харин төгсгөлийн хэсэг буюу топ моделийг тодруулах торгон мөч 30-нд тохионо.
Гоёл наадмын 25 жилийн ой тохиож буйгаараа энэ жил онцлог байх нь.
Уламжлал ёсоор наадамд 70 орчим моделиуд оролцож дизайнеруудын урласан бүтээлийг тайзнаа амилуулах юм байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Гоёл наадмын топоор загвар өмсөгч О.Пүрэвдулам шалгарсан бол Дэд байрт загвар өмсөгч Туяамаа орж байсан юм.
Харин энэ жилийн топоор хэн тодрох бол... 30-нд хамтдаа харцгаая.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!