Эдийн засаг

9 жилийн өмнө
9 жилийн өмнө
Зураг
2016 оны 1 сарын 25
Нэгдүгээр сарын 22-ны өдөр Төрийн думын салбар хороо “Оросын Холбооны Улсын өмнө Монгол улс төлөх санхүүгийн өрийг зохицуулах тухай Орос болон Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах” тухай хуулийн төслийг дэмжсэн бөгөөд энэ хуулийн төслийн дагуу Орос улсад төлөх Монгол Улсын өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг ОХУ чөлөөлөхөөр тусгажээ.
Зураг
2016 оны 1 сарын 25
Ferrostaal компани хэвлэлийн мэдээлэлдээ Европын Хөгжлийн банк Монголын говийн бүс дэхь Ferrostaal Industrial Projects GmbH төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Сайншандын салхин станцын төсөлд 115 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг мэдэгдсэн байна.
Зураг
2016 оны 1 сарын 25
“Зууны мэдээ” сонин “Leaderships forum” шинэ булан эхлүүлж байна. Салбар салбарын лидер, тэргүүлэх мэргэжилтнүүд, манлайлагчдыг бид “Leaderships forum ”-даа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэнэ. “Leaderships forum”-ын анхны зочноор эдийн засагч Ч.Отгочулууг урьж ярилцлаа.
Зураг
2016 оны 1 сарын 25
Анхдагч зах зээлд хувьцааны эрэлт хангагдаагүй үлдвэл хувьцааны ханш төдий чиний хоёрдогч зах зээлд өсдөг зүй тогтол байдаг билээ.
Зураг
2016 оны 1 сарын 25
Үндэсний томоохон оператор “Скайтел” ХХК брэндийн шинэчлэл хийж байна.
Зураг
2016 оны 1 сарын 25
“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх тогтоол Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсантай холбогдуулан ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
Зураг
2016 оны 1 сарын 23
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг монголчуудад ашиггүй болсон хэмээн үзэж УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Зураг
2016 оны 1 сарын 22
М-Ойл групп нийслэлд шатахууныхаа үнийг буулгажээ. Тодруулбал, бензиний үнийг литр тутамд 100, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулсан байна.
Зураг
2016 оны 1 сарын 22
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооноос уг хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал дүгнэлт гаргасан байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхээр санал хураахад 80.9 хувийн саналаар дэмжив. Ингэснээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдлаа.
Зураг
2016 оны 1 сарын 22
"Оюу толгой" компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах уламжлалт “Эрдэнийн говь” ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр /2016.01.21/ боллоо.
Зураг
2016 оны 1 сарын 22
Анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхээр санал хураахад 85.7 хувийн саналаар дэмжигдэв. Үүний дараа УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 42 нь буюу 85.7 хувийн саналаар дэмжлээ.
Зураг
2016 оны 1 сарын 22
Ах дүү төрөл садныдаа, найз нөхөд, хөршийндөө яваад ороход л зээлтэй холбоотой асуудал яригдаж, “хүүтэй мөнгө зээлүүлэхгүй биз”, “мөнгө зээлүүлэх хүн байна уу, зээлийн хугацаа хэтрээд сүйд боллоо”, “цалин буудаггүй, төрийн сан мөнгөгүй болсон гэнэ” гэхчилэн сонсохоос ч дургүй хүргэм зүйл чихэн дээр дүнгэнэлдэх болсоор хоёр дахь хаврынхаа нүүрийг үзэх нь.
Зураг
2016 оны 1 сарын 22
Хоёрдогч зах зээл нээгдсэн эхний хоёр өдрийн дотор хувьцааны ханш 31.8 хувиар өсч 243.93 төгрөгт хүрч өслөө.
Зураг
2016 оны 1 сарын 22
ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн цахим хуудсанд Монгол Улс ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ зохицуулсны дараа рублийн их хэмжээний зээл олгох асуудлыг дахин тавих боломжтой тухай Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак мэдэгдсэнийг нийтэлжээ.
Зураг
2016 оны 1 сарын 22
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцов.
9 жилийн өмнө
9 жилийн өмнө