Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Шуудан ХК-ийн ханш гурван өдрийн дотор 50 хувиар өслөө

WWW.GAULI.MN
2016 оны 1 сарын 25
Gauli
Зураг зураг

Анхдагч зах зээлд хувьцааны эрэлт хангагдаагүй үлдвэл хувьцааны ханш төдий чиний хоёрдогч зах зээлд өсдөг зүй тогтол байдаг билээ.

Хүснэгтэд өнгөрсөн хугацаанд МХБ-ид IPO хийсэн компаниудын хувьцааны хоёрдогч зах зээлийн ханшийн хэлбэлзлийг харуулж байна. Өмнө статистикаас харвал хоёрдогч зах зээлийн эхний 3 өдөрт өдөр бүр дунджаар 10 хувиар өссөн үзүүлэлт бий.

 

Харин Монгол Шуудан ХК-ийн хувьд эхний гурван өдөрт өдөр бүр 15 хувиар өсч 185 төгрөгийн ханш 280. 51 төгрөгт хүрчээ. Энэ бол яавч энгийн бус үзэгдэл юм.

Хувьцааг худалдан авах захиалга их байгаа бол худалдах захиалга байхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Энэ нь “Монгол Шуудан” ХК-ид хөрөнгө оруулагчид маш их итгэж байгааг харуулж буй үзүүлэлт юм.

Гэхдээ эцэс төгсгөлгүй өсөлт эсвэл уналт гэж байдаггүй учраас хөрөнгө оруулагч та хувьцаагаа зараагүй л бол ханшийн өсөлтөөс үүдэх ашгийг зөвхөн цаасан дээрх ашиг гэж ойлгох ёстой. Хөрөнгө оруулагч зөв цагтаа авсан хувьцаагаа зарсны дараа бодит ашиг болж бодитоор өгөөж хүртэнэ. Иймээс ханшийн өсөлтийг харж баярлахын зэрэгцээ нөгөө талдаа заавал болгоомжлолтой байх учиртай.

Харин урт хугацаанд харж буй хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчдийн хуралдаа заавал сууж, компаниун ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас холбогдох мэдээллээ авч байх хэрэгтэй. Компанийн тухай хуулийн дагуу компанийн “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал” удахгүй зарлагдах бөгөөд бид тухай бүрт нь мэдээлэл хүргэх болно. 

 

Эх сурвалж: МХЗЗСХН