Хоёрдогч зах зээл нээгдсэн эхний хоёр өдрийн дотор хувьцааны ханш 31.8 хувиар өсч 243.93 төгрөгт хүрч өслөө.
Хувьцааг худалдан авах захиалга их байгаа бол худалдах захиалга байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь “Монгол Шуудан” ХК-ид хөрөнгө оруулагчид маш их итгэж байгааг харуулж буй үзүүлэлт юм.
Гэхдээ эцэс төгсгөлгүй өсөлт эсвэл уналт гэж байдаггүй учраас хөрөнгө оруулагч та хувьцаагаа зараагүй л бол ханшийн өсөлтөөс үүдэх ашгийг зөвхөн цаасан дээрх ашиг гэж ойлгох ёстой. Харин хөрөнгө оруулагч зөв цагтаа авсан хувьцаагаа зарсны дараа бодит ашиг болж бодитоор өгөөж хүртэнэ. Иймээс ханшийн өсөлтийг харж баярлахын зэрэгцээ нөгөө талдаа заавал болгоомжлолтой байх учиртай.
Харин урт хугацаанд хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчдийн хуралдаа заавал сууж, компаниун ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас холбогдох мэдээллээ авч байх хэрэгтэй.
Компанийн тухай хуулийн дагуу компанийн “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал” удахгүй зарлагдах бөгөөд бид тухай бүрт нь мэдээлэл хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!