Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг ЯЛГАВАРГҮЙГЭЭР олгохоор боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн мөнгөний асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Засгийн газраас өргөн барьсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох тогтоолыг Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах санал дүгнэлт гаргасан байна. 

Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхээр санал хураахад 85.7 хувийн саналаар дэмжигдэв. Үүний дараа УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 42 нь буюу 85.7 хувийн саналаар дэмжлээ. 

Ийнхүү хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохоор боллоо.

УИХ-аас уг тогтоол батлагдсанаар хүүхдийн мөнгийг 20 мянга хэвээр нь олгох бөгөөд энэ онд төсөвлөсөн хөрөнгө дууссан тохиолдолд төсөвт тодотгол хийх юм.