2017 оны 10 сарын 25
Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд өнөөдрийн байдлаар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд сургалтын эмнэлэг байгуулах, мянган инженер бэлтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.