Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг 2018 онд 300 тэрбумаар бууруулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай, 
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, 
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Энэ онд төсвийн орлого давж биелэхээр байна

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр "ОУВС-ийн сангийн зүгээс манай улсыг хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж байна гэж үнэлсэн. 

Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрсэн. Энэ онд төлөвлөсөн төсвийн орлого давж биелэхээр байна. 2018, 2019 онуудад төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагт байгаа нөөц боломжуудыг гүйцэд ашиглах саналууд яригдаж байгаа. Зарим зүйлээ Засгийн газарт эцэслэсний дараа гишүүдэд танилцуулна.

Төсвийн алдагдлыг бууруулахад хамгийн гол хүчин зүйл бол авсан зээлүүдийн хүүнд төлж байгаа мөнгөн дээр анхаарах гэж бодож байна.

Үүн дээр анхаарал тавьж хэмнэж болно. Өндөр хүүтэй зээлүүдийг арилжааны банкаас бага авна. Энэ төрлийн зээлүүдийг зогсооно. Засгийн газрын санхүүгийн хөрөнгийг зөв менежментээр зарцуулах. Төсвийн алдагдал энэ онд 2.7 их наяд байна. Үүнийг 2018 онд 300 гаруй тэрбумаар бууруулахаар оруулж ирж байна" гэлээ. 

Иргэдийн орлого нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт нөлөөлөх нь чухал

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Макро эдийн засгийн тооны өсөлтүүд чинь ард иргэдэд яаж нөлөөлж байгаа юм бэ?

Ядуурлын түвшин 21 хувь байж байгаад 29 хувь болчихсон байна. 

Иргэдийн болон өрхийн орлого нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт яаж нөлөөлж байна вэ гэдэг нь чухал" гэв.