Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын орж ирэх урсгал цаашид ч өсөлттэй гарахаар байна

ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Валютын орж гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцлийн статистик үзүүлэлт  4 жилийн өмнөөс  алдагдалтай явж ирсэн ч 2017 оны эхний 8 сарын байдлаар ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэдэг бол зах зээл дэх гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Монгол руу орж ирж буй валютын урсгал гарах урсгалаасаа өндөр байх нь ханшид эерэг нөлөөтэй юм.

Тоон мэдээллээс харахад сүүлийн  8 дугаар сарын үзүүлэлтэд урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 328.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буюу 260.6 сая ам.доллараар буурчээ. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны алдагдал 571.9 сая ам.доллараар буурч 360.5 сая ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдсан байна. Мөн санхүүгийн дансны тэнцэл 649.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 643.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний 8 сарын байдлаар 649.2 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 6.0 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл 2017 оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай гарчээ.

Валютын орох урсгал дахиад ч нэмэгдэх үүд нээгдээд буй. Учир нь тодорхой хүлээлтүүд бидэнд бий. 

Нэгдүгээрт. ОУВС-ийн хөтөлбөрт нэгдсэн нь доннор байгууллагуудаас манай улсад өгөх дэмжлэг төлбөрийн тэнцэл цаашид ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн хүлээлт. Үүнд: ОУВС Өртгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 434.3 сая ам.долларыг төлбөрийн тэнцэлийг сайжруулахад зориулж улирал бүр 98.6 сая ам.доллараар, Азийн Хөгжлийн банк 900 сая, Дэлхийн банк 600 сая, Япон Улс 850 сая, БНСУ 400 сая ам.долларын санхүүжилтийг тус тус манай улсад олгохоор болж нийт батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд:

  • 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ОУВС-аас  эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилтийг хийсэн.
  • 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж иржсэн.
  • Мөн Хятадын Ардын Банктай хийсэн 15 тэрбум юаний шугамыг 2020 оны 8 сар хүртэл сунгасан нь хөтөлбөрийн хүрээнд хийгдээд байгаа билээ. Мөн ОУВС-аас хүлээгдээд байгаа 2 болон 3-р улирлын санхүүжилтийг энэ ондоо багтаан, хамтад нь санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа.

Хоёрдугаарт. Бодит үр дүнгээр бол гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болсон Монголбанкны алт худалдан авалт өмнөх жилүүдийн худалдан авалтаас тогтмол өсч 10 дугаар сарын 24 ны өдрийн байдлаар 16.8 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тонноор илүү буюу 8 хувийн өссөлттэй дүн гарчээ. 

Одоо байгаа гадаад валютын албан нөөц 1.6 тэрбум ам.долларт хүрсэн нь нөөцийн хомсдолд орсон үеийнхээс даруй 300 сая гаруй ам.доллараар нэмэгдээд байгаа дүн юм. Монголбанк алт худалдан авалтаа 2017 онд 20 тоннд хүргэхээр зорьсон нь нөөц нэмэгдэнэ гэсэн тодорхой хүлээлт юм. 

Тэгэхээр бидэнд ам.доллараас чичирж суух шаардлага ойрын үедээ  алга. 


Нийтлэлч: Э.Цэлмэг