2015 оны 7 сарын 10
Үндэсний их баяр наадмын босгон дээр Засгийн газрын хамгийн дээд шагнал болох Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг хүлээн авч байгаа хүмүүст Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж хэлсэн үгэндээ салбартаа үлгэр дууриалал болж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, их бүтээн байгуулалтуудыг хийж, хариуцлага, шударга ёс, эрх чөлөөг тогтоох чиглэлээр амжилт гаргасан хүмүүсээ Засгийн газар шагнаж байна гэдгийг онцоллоо.