Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат аварга зодоглохгүй болж, зүүний магнайг Г.Өсөхбаяр аварга тэргүүлэхээр боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайд аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь гарах вэ гэсэн асуудал монголчуудыг хоёр талцуулаад авсан. 

Тэгвэл наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 18.00 дуусч, Г.Өсөхбаяр аварга бүртгүүлсэн бол А.Сүхбат аварга барилдахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Энэ талаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатараас тодруулахад,

-Г.Өсөхбаяр аварга барилдахаар бүртгүүлсэн. Харин А.Сүхбат аварга бүртгүүлсэнгүй. Энэ жил барилдахгүй гэдгээ ч МҮОНТ-ээр хэллээ. Иймд зүүний магнайд Г.Өсөхбаяр аварга гарна" гэлээ. 

Дашрамд дурдахад, Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтой 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221 гээд нийт 512 бөх бүртгүүлжээ.