Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол түмний Үндэсний их баяр НААДАМ эхэллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нар, хур тэгширсэн энэ сайхан өдөр Монгол түмний Үндэсний их баяр наадам эхэллээ.

Монголчууд бид энэ жил Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойтой золгож буй. 

Хөх толбот Монгол хүн бүрийн магнай тэнийж, Монгол ахуйгаараа бахархан, гайхуулах их баяр наадам ийнхүү эхэлж байна. 

Эрийн гурван наадам

iKon.mn бөхийн барилдаан, хурдан морины бүх насны уралдаан, сур, шагайн харвааны мэдээллийг хүргэх болно. 

Та бүхэн баяр, наадмын туршид "НААДАМ 2015" хэсгээс наадмын багц мэдээллийг авах боломжтой. 

Мөн баярын өдрүүдэд иргэдэд үйлчлэх олон нийтийн үйлчилгээний талаар болон хөтөлбөрийн мэдээллийг доорх линкнүүдээс авна уу. 

Сайхан наадаарай!

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж 

Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж 

Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж 

Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай. 

iKon.mn