Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэдийн амгалан байван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, баяр наадмын хэвийн үйл ажиллагаа, наадамчин олны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар цэргийн хүрээний 3600 гаруй цагдаагийн албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Үүнээс:
Мөн гэмт хэрэг зөрчил, гомдол мэдээллийг шуурхай шалгаж, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор Хүй долоон худаг болон, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 24 цагийн ажиллагаатай постуудыг ажиллуулах юм байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэл энэ сарын 09-16-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!