Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
2015 оны 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.
Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн туслам, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ.
Баяр наадмын өдрүүдэд ард иргэдэд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвшөөрөлтэй, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
-Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
- Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- Өөрсдөө болон хүүхэд багачуудад буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх
- 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
- Хүн бүр 1 удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой
- Эдгээр түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан авах
- Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалах
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!