Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Халх сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Сурын талбайд үргэлжилж байна. Яг одоо хана харвааны шувтаргын шат явагдаж байгаа бөгөөд харваач тус бүр 4 сум тавих юм.
Хана харваа өндөрлөснөөр Хасаа харвааны эхэн үе эхэлнэ. Хасаа харвааны эхэн үед харваач тус бүр 8 сум тавих юм.
Энэ жилийн Халх сурын харваанд нийт 350 гаруй харваач оролцож байгаагийн 90 гаруй нь эмэгтэй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!