Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхэлж байна.
Газар газрын 172 хурдан хүлэг 21 км-т уралдахаар гарааны зурхайгаас хөдөллөө. Тун удахгүй төрийн их баяр наадмын хурдан азаргууд тодорно.
Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны нэг онцлог нь Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулж байна.
Эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгож байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!