Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шагайн харвааны шөвгийн найман баг өнөөдөр тодорно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Шагайн харваа

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өнөөдрийн тоглолт өглөө 8:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн.

Одоогийн байдлаар 30 баг дөрвөн зоонд хуваагдан тоглож байна. 30 багаас өнөөдөр шөвгийн найман баг шалгарч үлдэх юм. Шөвөгт үлдсэн найман баг өнөөдөр хоёр тоглолт, маргааш гурван тоглолт хийн өндөрлөх юм.

Энэ жилийн наадамд 50 багийн 452 харваач, Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын багууд оролцож байгаа юм.

Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын дархан мэргэн 24, Монгол Улын гарамгай мэргэн 33, Монгол Улсын мэргэн 28, Монгол Улсын дэд мэргэн 47, харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцож байна.