2024 оны 9 сарын 27
Орон нутгийн сонгууль албан ёсоор эхэлж нэр дэвшигчид сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авцгаалаа. Баянзүрхийн залуус энэ удаа “Дүүргээ аваръя” уриатай орж байгаа ажээ. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, түрүүлэх бөхийн таамагт яваад цөөн саналаар өвдөг шороодсон НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, мөн УИХ-д нэр дэвшсэн эмч, доктор Г.Ууганцэцэг нар нийслэлд бус дүүрэгт, сонгуулийн анхан шатанд нэр дэвшиж байгаа нь анхаарал татав. Хэрэв Баянзүрх дүүргийн сонгуульд Ардчилсан нам ялвал Дүүргийн засаг даргаар М.Тулгат томилогдох юм байна.