Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос өнөөдөр мэдээлэл өглөө.
Сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах дараах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байгаа аж.
Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120,000 гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж буй 1,100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60,000 гаруй хүмүүс байгаа аж.
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!