Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Үүнд:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргаснаар дээрх нам эвслүүд сонгуульд оролцох эрхтэй болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!