ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

ПРИУСНЫ үнэ хаданд гарчээ

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тэгвэл энэ сарын 14- ний өдрийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ хуулийн дагуу долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ.

Тухайлбал, 4,500 см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4,501 см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.

Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх аж. Тэгвэл хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдал ямар байгааг “Монголын мэдээ” сонин дугаарын сурвалжилгаараа хөндлөө.

Машины худалдаачид ирэх сарын 1-нээс урьтаж машинаа нөөцөлж байна

Нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг автомашины хамгийн том зах “Да хүрээ”-г зорилоо. Машины тос тосол, багаж сэлбэг худалдаалах иргэдийн бяцхан лангуу замын хажууханд байрлах бөгөөд “Он залуу приус маркийн машин яаралтай худалдаж авна”, “Банк бус санхүүгийн байгууллага зээл олгоно” гэх зарууд урсах чанга яригчийн дуунд хөтлөгдсөөр автомашины захад хүрлээ. Тэнд ихэвчлэн приус маркийн машин байх аж. Машинуудын урд талын шилнийх нь цаана хүмүүст харагдахуйц байдлаар дөрвөлжин цагаан цаас наасан байх бөгөөд үйлдвэрлэсэн он, моторын хэмжээ, утасны дугаар зэргийг бичсэн байв. Биднийг очиход ажлын өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн багатай байлаа. Гэхдээ автомашин худалдагчид борлуулалт сайн байгааг онцолж байсан юм.

Приус 20 маркийн машинаа арчиж, зүлгэн зогсох 40 эргэм насны залуутай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

- Автомашины үнэ өмнөхөөсөө нэмэгдсэн гэсэн. Үнэн үү?

- Нэмэгдсэн зүйл байхгүй. Сүүлд буусан машинуудын үнэлгээ л бага зэрэг нэмэгдсэн байж магадгүй. Хуучин байсан машинуудын үнэ нэмэгдээгүй. Тавдугаар сарын 1-нээс татвар нэмэгдчихвэл хүссэн хүсээгүй бүх машинуудын үнэ нэмэгдэнэ. Хуучин байсан машин ч тэр, шинээр орж ирсэн машин ч адилхан үнээр зарагдах байх. Яах вэ, орж ирсэн он, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Түүнийг л хүмүүс нэмэгдсэн гэж андуурч байгаа болов уу.

- Борлуулалт хэр байна. Автомашины үнэ нэмэгдэхээс өмнө машин худалдаж авъя гэсэн иргэд их байна уу?

- Худалдан авалт ер нь сайжирсан. Гэхдээ хүмүүс 10 сая дотор л машин авч байгаа. Татвар нэмэгдэхээр худалдан авалт ч буурах байх. Энэ машиныг / сувдан цагаан өнгийн приус 20 машинаа заав/ одоо 12 саяар зарж байгаа. 2007 оны машин. Татвар нэмэгдсэний дараа он нь хүрэхээ болиод ирэхээр 16 сая төгрөгөөр зарах болно. Гэтэл тийм хэмжээний мөнгийг хэр барагтай хүн халааснаасаа гаргаж чадахгүй.

- Хууль батлагдахаас өмнө захиалчихсан, хэрэгжиж эхлэхээс нь өмнө ирж амжихгүй болсон техник танд бий юу?

- Манайх хоёр контейнер ачуулсан. Нэг нь энэ сарын 9-нд наашаа хөдлөөд, одоо л Замын-Үүдэд буух гэж байна. Нийслэлд ирэхийн тулд ахиад долоо хоног зарцуулна. Багадаа 30 хоног зарцуулдаг учраас тавдугаар сарын 1-нээс өмнө авчруулах боломжгүй болсон юм. Тиймээс нэгийг нь 900 ам.доллар төлөөд автомашинаар Замын-Үүд рүү татуулсан.

Харин нөгөө нь хууль хэрэгжихээс өмнө ирэх боломжгүй болсон. Он залуу том бензин хөдөлгүүртэй машинууд байгаа. Энд 26, 27 саяар зарагдаж байгаа машинууд. Онцгой албан татвар нэмэгдэхээр ахиад таван сая төгрөгөөр нэмэгдэх байх даа. Хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь нэмэгдэнэ.

“Машины үнэ 300- 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн”

Харин бидний уулзсан өөр нэгэн машины худалдаачин “Машины үнэ нэмэгдээгүй. Яах вэ, 300-500 мянган төгрөг нэмэгдсэн нь үнэн. Өмнө нь зарагдаж байснаас гэсэн үг шүү дээ. Татвар нэмэгдсэний дараа 2004 оны машин 15 сая болно. 2008 оны приус бол тавдугаар сарын 1-нээс 13.6 сая төгрөгөөр ирнэ. Гэхдээ ченжүүд хэдэн төгрөгийн ашиг нэмэх нь тодорхойгүй. Ерөнхийдөө тав, зургаадугаар сард ямар нэгэн борлуулалт байхгүй болох байх. Төлөвлөөгүй машинууд хүртэл зарагдаад дуусчихлаа. Зургаа, долоодугаар сард машин авна гээд төлөвлөчихсөн байсан хүмүүс хүртэл худалдан авалт хийж байна” гэлээ.

Гэхдээ автомашин сонирхож явсан иргэд огт өөр зүйлийг хэлж байсан юм. Машин худалдаалж буй иргэд зарж буй  барааных нь үнэ нэмэгдээгүй тухай учирлаж байхад иргэд хоёр сая хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байгааг онцолж байлаа. Автомашин худалдан авахаар “Да хүрээ” захад зочилж, сонирхсон машиныхаа үнийг асуун, дотор нь сууж үзэж, басхүү доторх эд ангийг нь шинжиж явсан Чингэлтэй дүүргийн иргэн Б.Мөнхбат “Машины үнэ нэмэгдсэн байна. Миний хувьд приус авах санаатай л явна. Өмнөхөөсөө бараг хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Татвар нэмэх сургаар ченжүүд машиныхаа үнийг нэмчихсэн байна шүү дээ.

Гэтэл хууль нь хэрэгжиж эхлээгүй байгаа. Ченжүүд нь өөрсдөө автомашиныхаа үнийг хөөрөгдөөд байгаа юм шиг л санагдлаа. Хоёр сарын өмнө ирэхэд, хамгийн үнэтэй приус л 10 сая төгрөг байсан. Гэтэл одоо 12-13 сая төгрөг болсон байна. Сургаар л үнийг нь нэмчихжээ” гэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сандаг-Очир “Приус 20 маркийн машин сонирхоод явж байна. Үнэ нь нэмэгдчихжээ. Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа.

Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа. Ингэснээр зах зээлд дээрх автомашинууд нь хайбридаас хямд болж нийтийн хэрэглээ бензин бага иддэг эко автомашинаас татгалзан есөн жилийн насжилттай энгийн бензин эсвэл дизель автомашин руу бүрэн хэлбийж болзошгүй гэнэ.

Учир нь Хайбрид автомашин нь үйлдвэрээсээ өндөр технологи шингэсэн байдаг тул шинэ ч бай хуучин ч бай энгийн машинаасаа үнэтэй байдаг. Хайбрид болон энгийн машин хоёроос яг ижил импортын татвар авбал хайбридын үнэ өндөр болдог. Энгийн машинд 2-3 дахин өндөр татвар ногдуулсны дараа л энэ хоёрын зах зээлийн үнэ ижил төвшинд тогтдог байна.

“Хоёр хоногийн дараа бүр үнэд орно. Авбал ав”

Ерөнхийдөө автомашины ченжүүд “хямдруулах уу” гэж асуусан иргэдэд “хм. Одоо хоёрхон хоногийн дараа үнэ нь нэмэгдэх гэж байхад одоо авбал ав. Эсвэл үнэд орсных нь дараа авахгүй юу” гэх тоомжиргүй хариулт хэлж буйтай хэд хэдэн удаа таарлаа.

Үнийн хувьд мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны “S touring” есөн сая 600 мянга, 2007 оны бүтэн жи 10.8 сая, 2008 оны хагас жи 10.4 сая, сувдан цагаан өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны бүтэн жи 11.3 сая, 2008 оны бүтэн жи 11.5 сая, 2005 оны “S touring” 10.8 сая , хар өнгийн 2006 оны S touring 11.5 сая, 2009 оны энгийн 11.5 сая, 2008 оны хагас жи 11.3 сая, 2006 оны энгийн 11.3 сая гэх мэт үнийг хэлж байсан юм.

Яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машинууд ийнхүү өөр өөр үнэтэй байгаа нь татвар нэмэгдэх сургаар ченжүүд аманд орсон үнээ хэлж буйн тод жишээ юм. Угтаа ирэх сарын 1-нээс приус маркийн машины 0-3 жил нь 25 мянган төгрөг, 4-6 жил нь 150 мянган төгрөг, 7-9 жил нь 450 мянган төгрөг, 10 дээш жил 1.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар ирэх сарын 1-нээс 450 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.

Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмжээ. “Да хүрээ” захад приусны үнэ нэмэгдсэнээс бус, бусад төрлийн газ, бензин хөдөлгүүрт машины үнэ ханш тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид ярьж байлаа.

Тус захад соната маркийн машин худалддаг эрхэм “Соната маркийн машины үнэ тавдугаар сарын 1-нээс 2.5-3.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Одоо зургаан сая төгрөгөөр зарж буй машинаа хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9-9.5 сая төгрөгөөр худалдаална. Приусны үнэ 0.5-1 сая төгрөгөөр нэмэгдсэн бол соната маркийн машинуудын үнэ ханшинд одоогоор өөрчлөлт ороогүй” гэлээ. Машин сонирхож явсан иргэд ч үнэнд төдийлөн өөрчлөлт ороогүй байна гэцгээж байв.

Түүнчлэн, ачааны портер, бонго ачааны машины үнэ харьцангуй тогтвортой байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийнхээ хуулиар автомашины үнэ зохицуулагдаж буй бололтой.

Машин импортлогчид хүндхэн байдалд оржээ

Хууль батлагдахаас өмнө захиалсан хоёр контейнер машиныхаа нэгийг нь 900 ам.доллар нэмж төлөн автомашинаар Замын-Үүдэд хүргүүлсэн нэгэн ченжийн ярилцлагыг дээр дурьдсан. Тэгвэл түүнтэй ижил нөхцөл байдалд орсон маш олон импортлогчид байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тэд хэвлэлийн хурал зарлаж, хууль  батлагдахаас өмнө захиалагдсан автомашиныг өмнөх хуулийн дагуу тооцохыг шаардсан байдаг. Автомашины онцгой албан татварын нэмэх хуулийг энэ сарын 15-нд баталж, хүчин төгөлдөр болох хугацааг нь тавдугаар сарын 1 гэж заасан билээ.

Гэтэл далайд гарцгүй манай орны автомашины бизнес эрхлэгчдийн хувьд хэтэрхий тулсан хугацаа гэдгийг импортлогчид хэлж байна. Тодруулбал, Япон улсаас машин  импортолдог анхны компаниудын нэг болох “СБЭТЭ Монголиа” ХХК гэхэд автомашинаа захиалаад, авчрах хүртэл 30-45 хоног зарцуулдаг байна. Гэтэл хууль батлагдахаас өмнө хуучин татвараар тооцон худалдан авалт хийсэн захиалагчдын 2,000 гаруй автомашин тавдугаар сарын 1-нээс өмнө хилээр орж ирж амжихгүй болжээ.

Ингэснээр анх тохиролцсон үнэ ханш дээр нь үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 375,000- 585,0000 төгрөгийн гэнэтийн тооцоолоогүй нэмэлт татварын дарамт үүсэж байгааг учирлаж байлаа. Мөн бензин зарцуулалт багатай хайбрид машин гэхэд л 2007 оноос өмнөх нь орж ирэх боломжгүй болсны улмаас дээрх захиалгад орсон машинуудын 70 хувь нь татварын хязгаарлалтад оржээ.

Шинэ онцгой албан татварын тухай хуулийн дагуу тухайн хязгаарлалтад орсон автомашинд дор хаяж таван сая төгрөгийн зөрүү нэмж төлөх бөгөөд ойролцоогоор 11 саяд ирэх автомашин 16 саяд орж ирэх нөхцөл үүсжээ. Иргэний нэг машинд таван сая төгрөгийн нэмэлт дарамт ирэх юм бол цаашлаад 5-50 машин захиалсан олон тооны бизнес эрхлэгчид хэрхэх вэ. Автомашины ОАТ-ын хуулийг цаг хугацаа олголгүй ямар ч судалгаагүй баталснаас үүдэлтэй татварын зөрүүг хэн хариуцах вэ.

Ард иргэд, импортлогч компани уу. Бид Онцгой албан татварын хууль хэрэгжих хугацааг хойшлуулах, эсвэл урьдчилан захиалсан машинуудад хуучин хуулиар тооцон гаалийн татвар ногдуулах боломжтой эсэхийг Сангийн яамнаас тодруулахад “Хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийдөө журамд өөрчлөлт оруулах боломжгүй” гэх тайлбар хэллээ.

Эцэст нь тэмдэглэхэд, автомашины онцгой албан татварын шинэ хууль хэрэгжих сургаар энэ төрлийн бизнесийн зах зээлд савлагаа үүсэж эхэлжээ.

Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Тоёота приус машинаас татвар авах нь ард түмний амьдралаас тасарсан, татварын мөнгөөр тоглож суудаг хэсэг бүлэг нөхдөд ашигтай, түмэн олонд хортой маш буруу шийдвэр боллоо. Энэ машин байгальд ээлтэй. Монгол, Японы чөлөөт худалдааны гэрээ бий. Манайх шиг утаагаа шийдэж чадахгүй улсад хамгийн зөв шийдэл болж байгаа. Монголын ард түмний хэрэгцээнд нийцсэн, хотын түгжрэлд шатахуун бага зарцуулна гэх мэт олон сайн тал Тоёота приус машинд бий” гэж сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Хуулийн нэг эерэг тал нь Хайбрид/газ/цахилгаан автомашинаас насжилтын шатлалаар бага хэмжээний онцгой татвар авдаг болсноор 10-с дээш жилийн насжилттай хайбрид/газ машин орж ирэх боломж нь зах зээлийн хуулиараа багасна. Гэвч, үнэ нь ченжүүдийн чээжний бангаар тодорхойлогдох бололтой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
67
Зураг
ТЭНЭГЛЭЛ
21
Зураг
БУРУУ
14
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.21.111.10] 2017/6/29
приусын үнэ 2 оос 3 сая төгрөгөөр буурч байна гэнэ. татвар нэмэх сургаар нэмэгдсэн үнэ эргээд буулаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.231.11] 2017/4/28
amia yaaya gej baij, aav eejeeree tejeelgeed8 deerees n zeel avaad mashintai boltson oorkuud zunduu baina.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.51] 2017/4/28
shat da fackap
0 | 0 Хариулах
bodoo [202.9.43.53] 2017/4/27
МАНам булшныхаа нүхийг их гүнзгий ухаж байна даа
0 | 0 Хариулах
Zor [112.72.11.113] 2017/4/27
Hudlaa vne 12say 13,500 geed buuhguu bhad
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.123] 2017/4/26
Автомашины ОАТ-ын хуулийг цаг хугацаа олголгүй ямар ч судалгаагүй баталснаас үүдэлтэй татварын зөрүүг хэн хариуцах вэ.
0 | 0 Хариулах
bbhj [202.9.41.105] 2017/4/26
hjk
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.226] 2017/4/26
ирэх жилийн өвлөөс утаа эргээд бүүр нэмэгдэх нь тодорхой болов. бензин дизель автомашинууд мөн хуучирч элэгдээд зогссон ямбий машинууд үнэд орох цаг ирэх нь дээ. хүмүүс энэ хэдийгээ эргүүлээд ашиглаад эхэлнэ. утаа угаар найдвартай. автомашины парк шинэчлэлт ч нам зогсоно. эрх баригчдын харалган шийдвэр
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.117] 2017/4/26
Unen hereg algaa hymarch ydaj bhad bvh l yumiig und oruulaad baih ym
0 | 0 Хариулах
irgen [203.91.117.8] 2017/4/26
ченжүүд шиг хэрэггүй амьтад монголд алга. үгүй хийх хэрэгтэй
0 | 0 Хариулах
irged [203.91.117.8] 2017/4/26
ene [хориотой үг] cheinjuudiig zailuulax xeregtei.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.236] 2017/4/26
MANii hen bilee 7turliin tatvar nemseneer irgediin amidrald yamarch nuluu uzuulehgui geed yariltslaga ugtsun bsan. Iim l t1 garuud deeshee garchaad bgamda ard tumenii avdag tsaling medehgui yaaj bolgoj amidardagiig medehgui garuud yaaj ard tumnii amidrald nuluuluh uguig medhevde. MANii ued dandaa neg iimerhu hogiin yaduu dund davhargiin irgedee shulsan daramtalsan um hiih um. Gants medegdel hiiged dollar 2500boloh jisheenii 4n sariin daraa valiutiin nuuuts -500say dollar bish +1.5ter bum dollariin nuuutstei gesen medegdel gargah jisheenii. Valiutiig usguh gj albaar hudal medeelel taraaj uursduu undeslelguigeer hurungujsun met. Songuuliin amlaltanda hurtel tatvar nemehgui shineer gargahgui gesen bainale odoo bolhoor nemhiig bodhod ard tumniig huuram mehleh itgel evdeh zamaar yalalt baiguulah buyu luivardaj gemt hereg uildsen met. Songuuliar namuud gishuud amlaltanda hurdeggui jishig togtohnee eniigl huulichilj ugmuur bna tegvel ulgeriin2 amlalt ughuu yadaj bolih bize
0 | 0 Хариулах
Битгий ав [122.201.22.95] 2017/4/26
Даварч байна аа хулгайч нар, ондор хуутэй зээл огч унэтэй орон сууцаа шахаж байна,машины татвар нэмж оорсдийнхээ зардалыг санхуулэх гэж байна.Монголчууд хонь болж дуусжээ. Машины нь битгий авцгаа. Аргаа бараад татвараа цуцалтал нь битгий авцгаа.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.95] 2017/4/26
Хумуус авахгуй байх хэрэгтэй, сайд нарын зардалыг ондор унэтэй машин авч огч нохох болж байна уу, аргаа бараад татвараа цуцалтал нь авахгуй байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
зочин [202.55.184.18] 2017/4/26
хэсэгхэн хэдэн нөхдийн баасыг бид нар яагаад бэлддэг юм бэ чипакудаа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.17.54] 2017/4/26
нүүрс зарж олсон хамаг валиутуудаа машин болгоод үрэн таран хийчдэг юм бишүү бид?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.183.173] 2017/4/26
Prius avahaa bolchih. CHenjuud unee buulgaad zarj l taaraa. Tedend teseh chadvar baihgui. Harin bid tesch chadna
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2017/4/26
Дээр үед бүгд :racehorse:-той баячууд нь :blue_car:-тай
Өнөөдөр бүгд :blue_car:-тай баячууд :racehorse:-той :joy: #гэнээ
0 | 0 Хариулах
irgen [49.0.214.242] 2017/4/26
Chenjvvd dalumdyylj coluorol butguu vg bolgo.tegbel nyrj ynana.er uugshvvlj debergex xeregvi.vnetei mashun abaad ynaad arxuar bueee xorlood baibal mashun vnetei baisan n deer dee.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.101] 2017/4/26
за олон талтай асуудал. Нэг бодлын татвар нэмэх нь зөв. Улсын авто парк шинэчлэгдэж хуучин машинууд шахагдаж, машин цөөрч түгжрэл багасна, улсын орлого нэмэгдэнэ. Гэвч Нөгөө бодлын нийтийн тээврээ хөгжүүлээгүй байж, ард иргэдийн амжиргааг дээшлүүлээгүй байж татвар нэмэх нь буруу. Ардын нуруун дээрх ачааг нэмээд хаячиж байгаа юм л даа. Энэ бас ченж нэртэй шулаач лалрууд татвар нэмэгдээгүй байхад шууд 2-3 сая төг р машины үнийг үгсэн хуйвалдаж нэмж бна. зах зээлийн зарчим гэж тэр хуйвалдаанаа халхлана. үнэ нэмээгүй гэж зарим нь гүрийнэ зэвүүн лалрууд шүү нээрээ. эвдэрхий хямд машин оруулж ирж хулхидаж зассан болчоод үнэтэй зардаг. улсад ашгийн татвар төлөхгүй
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.155] 2017/4/26
mongol ymar tumur tsugluulah hogiin tseg yy? naad haraal idsen huuchin mashinuudaa oruulj irhee bolih heregtei. Bugdiin 0 guilttei mashin oruulj irdeg bolgoh heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.155] 2017/4/26
ter ypon solongosoos orj irj bga tumriin seguudiin avhaa l bolichiholdoo. mashin unahgui bol uhcih geed bnu?
1 | 1 Хариулах
зочин [43.242.242.59] 2017/4/26
ченжүүдэд үнээ нэмхээс өөр ямарч арга байхгүй.наад ченжүүдэд бухимдалаа гаргаж хэрэггүй.МАН -даа бухимдалаа гаргаа ард олоон.МАН МАНДТУГАЙ
0 | 1 Хариулах
Irgen [24.80.81.83] 2017/4/26
Manaihaan mashin avahdaa bie bienee duuraij neg turliin mashiniig avaad yaadiin be? Tegeed ch uurtuu heregtei l gesen yumaa av l daa, mashin zaaval avah hereggui ee, ugaasaa hudaldaa bhgui bol chenj baihgui sh dee
2 | 0 Хариулах
ene tegeed [202.70.47.178] 2017/4/26
bandi
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2017/4/26
Ченж гэгдэгсэд өөрсдийн 1000 доллараар авсан хуучин оны хогоо авчрах гээд хуцалдаад байгаа юм. Хэрэв он хуучинтай 2003 2004 оны приус оруулж ирвэл татвараа нэмээд тэр хогийг нь хэн ч авахгүй учраас боож үхэх гээд байна уу. Тэр хогоо далайд живүүл тэртэй тэргүй та нар ард түмнийг хангалттай шулж бгаа
3 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/4/26
бүр нэмээ, хамгийн доод тал нь 20 сая төгрөгийн үнэтэй машин байх хэрэгтэй, болсон болоогүй гайнууд зам түгжээг лай болохын. Нийтин тээврээ хөгжүүлж унадаг дугуйны замыг утгаар нь тавь. УБ гэж баруунаас зүүн тийш 30 хан КМ, уртаашаа 10 хан КМ газарт хүн болгон машин унаж өөрт ч, өрөөлд ч лай болж байхын. приус 20 гэхэд л 25 сая, за тэгээд тэр 570,200 энэ тэр нь 200-300 сая болгоод аль. дундаж машин 30 саятай байхад үнэхээр боломжтой хэсэг нь л машин унана. Жишээ нь: Хятадад Corolla гэхэд 30 сая, Монголд 15 сая байх жишээтэй. үнэтэй байх тусам хүмүүс авахаа болино, замын ачаалал чинь гайгүй болно, нийтийн тээврээ хөгжүүл
11 | 1 Хариулах
хөлдүүд [202.9.41.75] 2017/4/26
Чи чинь харин хөлдүү гар уу гүй юу
1 | 5 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/4/26
чи ухаантайдаа яачихсын. Ганц машин авч чадахгүй чадалгүй ллр байж олон юм битгий хуц. дуугай л ард түмэнтэйгээ явж, дугуй уна. Би нь өвөл л машин унадаг, урин дулаан цагт дугуйгаа унаад л авах хичнээн сайхан
3 | 1 Хариулах
Зочин [103.254.120.85] 2017/4/26
Tatwaraa nemsen zowoo. Niitiin teewreeree zorchij surah heregtei.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.119] 2017/4/26
Ерөнхийдөө ядуу нь ядуугаараа дуус гэсэн баримталдаг МАН-ын бодлогын үр дүн. Сонгуулиар хүмүүс ердөө 20-30 мянган төгрөгийн төлөө МАН-д сонгуулиа өгнө. Үр дүнд нь улс элгээрээ хэвтээд эдийн засаг нь хямрах нөхцөл бүрднэ.
6 | 1 Хариулах
ikon [202.21.112.37] 2017/4/26
2,3 sayar nemegdsen yum bgamuu ali nodnin namraas hoish iimerhuu unetei bga sh de on zaluu ni 11-12 sayaiin hoorond, 2004 2005 oniih ni 10-11 saya l bsn
0 | 1 Хариулах
Зочин [202.170.81.170] 2017/4/26
2016 оны намар 2008 оны Prius 20 S нь 8.5-д авч байсан даа... G нь 9 гарантай байсан...
0 | 0 Хариулах
ergelzee [202.21.117.194] 2017/4/26
on zaluu prius-30-yg 3 sard 14 sayaar avsan sh dee... ter ued tgheer hyamd bsan bh n uu .... kkk
0 | 0 Хариулах
ченж [27.123.214.107] 2017/4/26
ченж нэртэй орлогын албан татвар төлдөггүй луйварчдаасаа бас татвар аваач хичнээн жил Монголчууд төрөл төрлийн орк ченжүүдийн дурын үнэд нь дарлуулж мөлжүүлжамьдрах юм бэ
3 | 0 Хариулах
ergelzee [202.21.117.194] 2017/4/26
end neg chuhal asuudal garch ireed bgaag anhaarah tatvaryn albanyhan bna uu .... naad chenjuudeesee tatvar avaachee.... buun belen mungunii guilgee hiideg humuus bgaad bna sh dee ..... haragdaj bgaa orlogoo avch chadahgui garuud neeree ...
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.15] 2017/4/26
ene chenjuudiin unetei mashiniig avch unahaa l baichih ! niitiin teevrin uilchilgeeg ulam saijruulj saihan bolgii . demjij bna
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.119] 2017/4/26
Chenjuud mashin oruulj irhee baichihwal Mongol-d buur 2004 onii 200,000 guilttei prius 30 saya hureh biz...
1 | 0 Хариулах
Зочин [150.59.38.50] 2017/4/26
zuvshdee, ene mashin arai dendlee. Niitiin teevree hugjuulii tseverhen bolgii tsagiin huviaraar yavuulii ppllleaaseeee
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.209] 2017/4/26
Одоо машин авч унах хэрэггүй үнэтэй болсон мөн олон жил болсон төмөр зарагдахгүй муудна бас түгжирээд хэцүү болсон одоо бид хуучин машинаа шахаж гаргах болсон
7 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2017/4/26
Үхэж байсан шунал нь шулам болсон ченжүүд мөнгөндөө хахаж үхээсэй. Японоос мөргөлдсөн унасан машинууд түүдэг байж юу юу гэж хуцалдацгаагаад байгаа сүгнүүд вэ. 450 мянгаар л нэмэгдэх юманд одооноос 2 саяаар нэмцэн бн гэнэ үү.японы төмрийн сэг оруулж ирээд монголчуудаа шулах мөрөөрөө шулахгүй хулхидадагаа яах гээв үхээрийн бузар шингэсэн мөргөлдсөн унасан машинууд нь монголд ирээд бас эзнээ авч яваад байгаа биз дээ. Ченж гэдэг хогийн писданууд төмрийн хогтойгоо хамт үхэж далд ороосой
10 | 0 Хариулах
Зочин [103.57.92.143] 2017/4/26
Яаг зөв хэллээ!
2 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/4/26
энд стресдээд нэмэргүй ээ хөгшөөн. харин ч машины үнэ их байх тусмаа сайн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2017/4/26
Үхэж байсан шунал нь шулам болсон ченжүүд мөнгөндөө хахаж үхээсэй. Японоос мөргөлдсөн унасан машинууд түүдэг байж юу юу гэж хуцалдацгаагаад байгаа сүгнүүд вэ. 450 мянгаар л нэмэгдэх юманд одооноос 2 саяаар нэмцэн бн гэнэ үү.японы төмрийн сэг оруулж ирээд монголчуудаа шулах мөрөөрөө шулахгүй хулхидадагаа яах гээв үхээрийн бузар шингэсэн мөргөлдсөн унасан машинууд нь монголд ирээд бас эзнээ авч яваад байгаа биз дээ. Ченж гэдэг хогийн писданууд төмрийн хогтойгоо хамт зхэж далд ороосой
0 | 2 Хариулах
Зочин [59.153.112.55] 2017/4/26
Chamd tumriin seg bhgui yu chi chenjgui naimaa hiihgui ami zogooj chadahuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2017/4/26
Үхэж дуусаад голомтон дээр нь гогод мангир ургамар чинь юу юу гээд бнаа.Ченж гэгдэгсэд өөрсдийн 1000 доллараар авсан хуучин оны хогоо авчрах гээд хуцалдаад байгаа юм. Хэрэв он хуучинтай 2003 2004 оны приус оруулж ирвэл татвараа нэмээд тэр хогийг нь хэн ч авахгүй учраас боож үхэх гээд байна уу. Тэр хогоо далайд живүүл тэртэй тэргүй та нар ард түмнийг хангалттай шулж бгаа
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.146] 2017/4/26
Ашгүй2. Татвараа бүр илүү нэмэх хэрэгтэй. Зам нь ачаалалаа дийлэхгүй, чадах чадахгүй хүмүүс хэдэн 100-гаараа үхэж байхад баахан төмрийн хог нэмж яадын.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.112.55] 2017/4/26
Chamd tumriin seg bhgui yu
1 | 2 Хариулах
fff [122.201.23.226] 2017/4/26
zov
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2017/4/26
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ !!!
1 | 1 Хариулах
Зочин [202.170.81.170] 2017/4/26
Өмнө захиалсан машиныг тэд нар эргээд хямд үнээр нь ард түмэнд нийлүүлэх үү айн? Тийм юм байхгүй л дээ...
4 | 0 Хариулах
Зочин [119.40.97.114] 2017/4/26
хууль хэрэгжихээс өмнө авсан машин гээд хямдхан зардаггүй л байхгүй юу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2017/4/26
Үхэж байсан шунал нь шулам болсон ченжүүд мөнгөндөө хахаж үхээсэй. Японоос мөргөлдсөн унасан машинууд түүдэг байж юу юу гэж хуцалдацгаагаад байгаа сүгнүүд вэ. 450 мянгаар л нэмэгдэх юманд одооноос 2 саяаар нэмцэн бн гэнэ үү.японы төмрийн сэг оруулж ирээд монголчуудаа шулах мөрөөрөө шулахгүй хулхидадагаа яах гээв үхээрийн бузар шингэсэн мөргөлдсөн унасан машинууд нь монголд ирээд бас эзнээ авч яваад байгаа биз дээ. Ченж гэдэг хогийн писданууд төмрийн хогтойгоо хамт зхэж далд ороосой
4 | 1 Хариулах
Зочин [202.21.119.122] 2017/4/26
Ene setguulch tootsoo buruu hiisen baihaa. 7-9 jitei Prius 20 mashinii tatvar 1500 * 1675 = 2,500,000 orchim nemegdehnee.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2017/4/26
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ !!!!
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.55] 2017/4/26
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ !!!!!
1 | 2 Хариулах
zochin [121.88.216.27] 2017/4/26
machinii yniig osgoj tygjeliig bagasgii gesen bodlogo yavaad bgaa ym bichuu
0 | 0 Хариулах
zochin [122.201.28.7] 2017/4/26
avah yostoi yumaa hun avalgui yah ve. Niitiin teevriig hugjuulj baij humuus mashin unahgui bolno shdee
0 | 0 Хариулах
tester [202.131.226.86] 2017/4/26
test ' "
0 | 0 Хариулах
зочин [95.188.131.234] 2017/4/26
Одоо ард түмэн ерөнхийлөгчийн сонгуульд арай ухаантай хандмаар байна.МАН-АН одоо боллоо шүү
5 | 0 Хариулах