• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Гашуунсухайтын замыг хэсэгчилж засаж, 10 дугаар сард дуусга гэв

ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2017.04.04/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч  замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн байна.

Замын эвдрэл, гэмтэл нь нүүрсний тээврийн хөдөлгөөний эрчмээс гадна нэг тэнхэгт ногдох даацыг стандартаас хэтрүүлснээс үүдэлтэй юм.  Өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч эрэлт нэмэгдсэнтэй холбогдон 1,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ.

Хэдийгээр замын засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч, Гашуунсухайт чиглэлийн буюу ачаалтай талын зорчих хэсэгт эвдрэл, хагарал ихээр гарч, замын тэгш бус байдал алдагдсан тул засварлах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозмын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат автозамын хэсэгчилсэн засварын ажилд хэд хэдэн компанийг зэрэг оруулж, энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгах, зам засварын үеэр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.70.46.208] 2017/4/5
Уурхайнууд олборлолтоо хийж л байг замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох хэрэгтэй осол аваар их гарна,тэгээд ч яавч сайн зам болохгүй яагаад ийм юм болно гэдгийг мэдсээр байж ийм шийдвэр гаргадаг юм бэ.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.188] 2017/4/5
Тээвэр ложисткийн асуудалалд төрийн ямар нууц ороод байгааг ердөөсөө ойлгохгүй байна Харинч улс эх ороноо бодоод үтэр түргэн төмөр зам тавимаар байна Төмөр улс стартегийн асуудал гээд худлаа хуцаад байгаль орчинийг сүтгэж байна шүү дээ үнэхээр улс ороны аюулгүй байдалд заналхийгээд байгаа юм бол хурдан зогсоох хэрэгтэй эсвэл олборлоно гээвэл төмөр зам тавих хэрэгтэй байгаль орчны асуудалаао улс ороны аюулгүй байдалд хортой заналхийж байна манай эх ороныг естой сүүрүүлэж байна Тэр олон овоотын терименал гээд байгаа газар төмөр замын салаан дээр бетонон талбай хийгээд тэр ввгонд ковшоор ачиж байгаа бөөн нүүрсний шороо эргэн тойрон нь удахгүй будаа болно мөн ТТгоос ачиж тээвэрлэхэдээ тэр орчмийн зам харгуй байгаль орчин сүйрнэ ингэж ард түмнийг хуурч байна шүү дээ тэгээд худлаа яриад нээлт хийгээд байдаг мөнч дүүрсэн толгойнууд
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.5] 2017/4/4
Автомашинаар нүүрс тээвэрлэх асар их сонирхол байна даа. Энэ сонирхолоос ЗГ хүртэл хулчийж байна.
0 | 0 Хариулах
зочин [66.181.180.137] 2017/4/4
Төмөр зам дашин шог.нүүрс үнс болоход цаг их ойрхон .монголын ирээдүй энэ шүү дээ.мөнгө их урсана. олсон ашиг нь харагдахгүй.хулгайч нар баяжиж дуусдаг даа
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.188] 2017/4/4
Манайх шиг тэнэг улс байхгүй 60-100 тонн даацтай машинаар 0,5 см зузаантай асбальтон замаар тээвэр хийж байдаг өргөн нь 7 м яаж зөрөх юм бэ тэгэхээр аваарч гарна замч эдвэрнэ ингэж удаан явахгүй хамгийн түрүүнд яаралтай шийдвэрлэх асуудал бол төмөр зам улс үнэхээр мөнгө олье гэж байгаа юм бол нарийн төмөр зам хамаагүй хурдан тавих естой хятадаас хармалж байна үүнийн их алдагдал хүлээж байна байгаль орчин дахин сэргэхгээргүй сүйрч байна энэ аймшиг монгол улсын түүхэнд хамгийн аймаар нүгэл хийсэн хүн бол женко Баттулга цаг хугацаа өнгөрсөн тусам батлагдана үүнийг бол баттай хэлнэ эх орноо бодсон хүн бол нарийн бүдүүний хэрүүл хийлгүй аль эрт тавих естой байсан даанч яавдаа
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.236] 2017/4/4
0.5 см зузаан зам хаана байна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.127] 2017/4/4
Төмөр зам барих нь илүү сайн .Нарийн төмөр зам нь дээр .Хурдан шуурхай байх юм .
1 | 0 Хариулах