ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"1,072" хувьцаа эзэмшигчид ЭТТ-н хуралд нээлттэй оролцож болно

Б.Ану
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн  (ЭТТ) хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 28-ны өдрийн 08:30 цагт  “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн байранд болохыг тус компани мэдээллээд байна. 

Хурлаар хэлэлцэх асуудлуудад:

  • Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  • Компанийн 2016 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай гэжээ. 
Энэхүү мэдээлэлд, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ сарын 5-ны өдрөөр тогтооно гэсэн байх бөгөөд энэ талаар ЭТТ-аас тодруулахад, "ЭТТ хуралд оролцох хүсэлтэй иргэд, ААН бүгдэд энэ хурал нээлттэй. Хуралд оролцохдоо бичиг баримттайгаа л ирэх шаардлагатай. Гэхдээ хуралд саналын эрхгүй оролцоно гэдгээ анхаарах хэрэгтэй" гэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд“Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье гэж ЭТТ мэдээлжээ. 

Харин энэ талаар тууштай хөөцөлдөж буй Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Хэдийгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжтой болсон боловч, саналын эрхтэй оролцох хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэх боломжгүй хэвээр байна. 

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлага болон компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшигч Засгийн газрын зүгээс нэг ширхэг 933 (есөн зуун гучин гурав) төгрөгийн үнэ бүхий 2,212,223,863 ширхэг буюу нийт 2,064,004,864,179 (хоёр их наяд жаран дөрвөн тэрбум дөрвөн сая найман зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан ес) төгрөгийн үнэ бүхий хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын 2,511,332 иргэнийг үнэ төлбөргүй эзэмшиж байгаа мэтээр тайлбарлаж Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласаар байна.

Бидний зүгээс цаашид дээрх зөрчлийг арилгах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хуульд заасан журмын дагуу явуулах, хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж болон иргэдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцуулах асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болно" хэмээж шүүхэд хандаад байгаа билээ. 

"Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох сонирхолтой ЭТТ хувьцаа эзэмшигч иргэд болон нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгж, компаниуд та бүхэн бидэнтэй холбогдож, хамтран ажиллана уу" гэдгийг Ч.Ганхуяг бичсэн байна. 

Ямар ч байсан 1,072 хувьцаа эзэмшигч иргэд, ААН та бүхэн энэ сарын 28-нд өөрийн эзэмшиж буй компанийн хуралдаа оролцож зөвхөн мэдээлэл авах боломжтой болоод буй. 

Харин таныг саналын эрхтэй оролцох эсэх асуудлыг 28-наас өмнө шийдэх үгүй нь тодорхойгүй. Гэхдээ та энэ асуудалд анхаарал тавьж оролцохыг хүсвэл Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүстэй холбогдож бас болох нь ээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг