Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Пүрэвтүвшин: 49 хувийг манайд мэдэгдэхгүйгээр төр бүртгэж авч байгаа нь хуульд нийцэхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Монгол зэс" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ц.Пүрэвтүвшин "Өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмент" компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу Төрийн өмчийн хороо өнгөрсөн Баасан гарагт манай компанид мэдэгдэлгүйгээр нууцаар хуралдаж ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлээд зогсохгүй, 49 хувийн хувьцааг төрийн өмчөөр бүртгэж авсан. Мөн компаниудын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан батлаад одоо УБЕГ-т бүртгүүлэхээр явж байгаа юм байна.

Аливаа компанийн хувьцаа, ямар ч хөрөнгө гэрээ хэлцэл, хууль эрхзүйн орчинд шилжих ёстой. Өнөөдрийн байдлаар манай компани Эрдэнэтийн 49 хувийг албан ёсоор эзэмшиж байгаа. Гэтэл манайд мэдэгдэхгүйгээр төр бүртгэх гэж байгаа нь хуульд огт нийцэхгүй байна. 

Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ-аас аливаа чиглэл өгөх болов уу гэж хүлээж байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй, нэг талын санаачилгаар ийм зүйл хийсэн байна" гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хувийн хэвшил мөнгөө гаргаад хувьцаа худалдан авсан байтал төр яагаад хүчээр авч байгаа юм бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-УИХ-ын тогтоол дээр манай компанийг өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч хэлцэл хий гэсэн үүрэг, даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. 

Төр бол иргэний эрхзүйн харилцаанд хуулийн этгээдийн адил тэгш эрхтэй оролцоно гэж заасан. Гэтэл Төрийн өмчийн хороо өөрийн давуу байдлыг ашиглаж, хүч түрж байгаа нь зохимжгүй байна.

-УИХ-ын шийдвэр гарснаас хойш төртэй ямар нэг хэлцэл хийсэн үү?

-Албан ёсоор ямар ч яриа болоогүй.

-ОХУ-аас 49 хувиа худалдан авсан гэрээн дээр хэрэв наймаагаа буцаах юм бол ОХУ буцааж хувиа авах тухай зүйл заалт бий гэсэн. Одоо энэ асуудал хөндөгдөх үү?

-Хөндөгдөнө. Явцын дунд ямар шийдвэр гарахыг харъя.