ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.  

Үүнд:

Д/д

БАГЦ

БАЙРШИЛ

1

ХУД-02

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га

2

ХУД-06

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га

3

ХУД-07

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га

4

ХУД-08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрууд, нийт 0.26 га

5

ХУД-09

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр

6

ХУД-10

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36А, 36Б байр

7

ХУД-11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр

8

БГД-01

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га

9

БГД-04

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 1, 2, 3 дугаар байр нийт 0.67га

10

БГД-05

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3га

11

БГД-07

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51га

12

БГД-10

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24га

13

БГД-11

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 34 дүгээр байр нийт 0.26 га

14

БГД-12

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 33, 31 дүгээр байр нийт 0.38 га

15

БГД-13

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 32, 30, 29 дүгээр байр нийт 0.41 га

16

БГД-14

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 28, 27 дугаар байр нийт 0.3 га

17

БГД-15

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 26 дугаар байр нийт 0.12 га

18

БЗД-01

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0,84 га

19

БЗД-02

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га 

20

НД-01

Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагаас өмнө НХТЕТГазрын 13 давхрын 1308 тоотод ирүүлнэ.

Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  • Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт
  • Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
  • Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
  • Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
  • Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  • Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  • Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.
  • Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
     

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13-р давхарт 1308 тоот,

Утас: 315319 /ажлын цагаар/,

Цахим хуудас: www.mpa.ub.gov.mn

 

Эх сурвалж: Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Naraa [202.131.227.50] 2017/5/8
End baikhgui bgaa murtluu bid tendert yalsan geed ireed baigaa barilgiin company nertei jijig jijig gazruudad bid yaj itgekh vee
0 | 0 Хариулах
battsetseg [183.100.80.10] 2017/3/15
Bzd iin 23rhoroo uliastai 10bairiig dahin tolowloltond oruulj ogooch hun amidrah arga alga shineer barihad mash bolomjiin gazartaishdee deer tsergiin bair
0 | 0 Хариулах
Oyungerel [202.55.180.194] 2017/3/15
Manaih songin hairhan duureg 19 horoo 4-48 bair udahgui nurj unlaa shiidej uguhgui yum baihdaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2017/3/14
БГД-н 2 хороо 7 байр үнэхээр хүн амьдрахад хэцүү боллоо шийдэж өгөөч
0 | 0 Хариулах
Zochin [202.179.24.196] 2017/3/14
BGD.iin 16r horoo Gandangiin 1,2r 60n ailiig hezee gazart oruulah vee.
0 | 0 Хариулах
Ggg [66.181.179.223] 2017/3/14
End tend duuren barisan barilguud baihad chini ted nariigee hudaldaj avaad humuusee oruulaavh dee dahin bair barij zarlaga garagj bhaar.
0 | 1 Хариулах
Отгонбат [112.72.11.103] 2017/3/14
Бздүүргийн 10 хороонд байрлах 2 р хэсгийн Хангамжийн 27 айлын орон сууц яагаад байхгүй байгааг шалгаж өгнө үүү !!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
hetsuuldee [202.179.31.36] 2017/3/14
Yag uneniig helhed ediin zasgiin hund hyamraltai ene uyed hen uund oroltsoh yum be yamarch ashig bhgui demii munguu tugjuuleh sonirholtoi hen bgaa yum be bid songon shalgaruulalt zaralsan oroltsoh company alga gej irgediin amiig haasaar 3 jil bolj bnashde unendeech huwiin hewshliin company uund oroltsoodch yaah yum bilee baahan zardal gargalaa ergeed hudaldan awah hun hed bgaa bilee zeeliin huu undur bosgo undur iim tsag uyed bairand oroh irged tsuuhun bna shuu odoo borlogdoogui heden myangan oron suuts bhad shineer edniig bariad ashig olno gesen bodoltoi huwi unendee bhgui shuu... Zasgiin gazar turiin deed alban tushaaltanuud jaahan uyan hatan nuhtsultei zeeliin bodlogiig ariljaanii bankuudtaigaa tohiroltsoh neg bol huulichilsanch bolj bna tuunees ene heden aktand garsan barilgiig hen neg ni nuraagaad bariad ugnu gewel shal hudlaa
3 | 0 Хариулах
Ariunbold [83.253.15.135] 2017/3/14
БЗД 3-р хороо 48 маш хуучных мөн яг хотын төв хэсэгт байрладаг. Удахгүй дахин төлөвлтөнд орно гэж найдаж байна. Санаа тайвах хүмүүс нь анхааралдаа аваарай!!!!
0 | 0 Хариулах
ХУД 10 ХОРОО 34, 35- р ба [203.91.115.46] 2017/3/14
байруудыг яаралтай оруулж өгөөчээ оршин сууж байгаа иргэд нь гурван давхарын айлууд нь дээрээсээ нурсан байшинд амьдарч байгаа. Нураагүй айлууд нь хэзээ нурах бол гэсэн түгшүүртэй, айдастай амьдарч байна. Барилгын коминууд хурдан авч бид бүхнийгээ айдаснаас гаргаж амгалан тайван амьдруулж хайрлаач эмээ, өвөө, хүүхдүүд л голцуул өнжидэг. ХҮНТЭДГЭСЭН 34,35-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИДААС
0 | 0 Хариулах
БГД 2 ХОРООНБ ИРГЭН [202.9.42.147] 2017/3/14
МАНАЙ БАРИЛГЫН 7 БАЙР НЭРТЭЙ БАЙРУУДЫГ НЭН ДАРУЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БИДНИЙ АЙЛ ӨРХҮҮД ХЭЦҮҮХЭН Л БАЙНА ШҮҮ. ЭНЭ 2017 ОНД ТӨЛӨВЛӨЛТӨНД ХАМРАГДААСАЙ БИЛЭЭ
1 | 0 Хариулах
Naraa [202.179.24.86] 2017/3/13
100ailiin tsagaan bair yagaad oroogui bgaa yumbee edgeeres hamgiin ehend barigdsan hotiin tuwd amidrah orchin arai bish bna shuu tur zasgiin erh medeltnuud anhaaralda awch ajil bolgoj heregjuulwel uneheer bayarlah l bna
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.56] 2017/3/13
Зуун айлын цагаан байруудыг хурдан цэгцлээчээ... Хотын төвийн жинхэнэ балгас бн
1 | 0 Хариулах
duka [182.251.242.4] 2017/3/13
ashguidee huuchniii ene barilguudiiig sergeeen zaswarlasanaar yadaj l hot niisleliin ungu zus hurtel uur bolj amidarj baigaa humuuusin eruul ahui ami nasiig awarj bna gesen ug gehdee hamgiiin golni barij bna gej haymd hulih yum hiih hereggui chanartai yum hiih heregtei
0 | 0 Хариулах
zochin [202.21.106.110] 2017/3/13
Баянзvрх дvvргийн 19хорооний байрууд маш муу зун нь муу ус нь vнэртэж хvйтрэхлээр орцнь цан зохиж
0 | 0 Хариулах
Зочин [182.178.29.122] 2017/3/13
алтайн гудамжны тэр хавийн дахин төлөвлөлтийг хийсэн компанид өгвөл, тэнд л дахин төлөвлөлт утгаараа хэрэгжсэн байналээдээ
3 | 0 Хариулах
Зочин [203.91.119.102] 2017/3/13
Эдийн засаг хямраад мөд байр баригдахгүйдэээ. Гэхдээ нэхмэлийн шард байр авнашүүү
2 | 0 Хариулах
Зочин1 [202.70.46.20] 2017/3/13
3 өрөө байр байна. хэдэд авах юм?
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.236] 2017/3/13
Хэд вэ
0 | 0 Хариулах
Irgen [211.36.135.49] 2017/3/13
Avii hef gej bna
0 | 0 Хариулах