ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Обамагийн гэр бүл $60 саяын гэрээ байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нарын дурсамжийг хэвлүүлэхийн төлөө хэд хэдэн компани өрсөлдсөний дүнд Penguin Random House хэвлэлийн компани ялалт байгуулж, гэрээ байгуулсан тухай Мягмар гарагт зарлажээ.

Тэдний байгуулсан гэрээний дүн $60 саяыг давж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Экс ерөнхийлөгч, экс тэргүүн хатагтай нар номоо тус тусдаа бичих боловч, хамтад нь борлуулах гэнэ.

Компанийн зүгээс номын нэр, хэзээ зах зээлд гарах зэрэг мэдээллийг өгөөгүй байна.

Харьцуулбал Билл Клинтоны 2004 оны намтар “My Life” $15 сая, Жорж Бушийн дурсамж “Decision Points” $10 саяын гэрээ байгуулж байжээ.

Тиймээс Обамагийн гэр бүлийн ном ерөнхийлөгч нарын дурсамж, намтруудын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байгаа юм.

Penguin Random House анх удаа Обаматай хамтарч ажиллаж байгаа юм биш. 1995 онд тэд Барак Обамагийн “Dreams from my Father” номыг хэвлүүлэхдээ $6.8 саяыг эзэнд нь төлж байсан бол 2006 оны “The Audacity of Hope” ном нь $8.8 саяын орлогыг зохиолчдоо оруулж байжээ.

 

Эх сурвалж: New York Post