Стандартаас оффроүд, даруухнаас “мангас” болоод зардлаа хас, тав тух, аюулгүй байдлаа нэм
Монголд анх удаа Тоёотогийн стандарт Hiace 300 маркын микро автобусыг Винпартс компани зориулалтын гаражид, албан ёсны сэлбэг хэрэгсэл, тоноглол ашиглан аюулгүй байдал болон мэргэжлийн өндөр түвшинд тоноглож эхэлжээ. Доорх харьцуулалтаас, стандарт загвар болон тоноглосон Hiace 300 загварын өөрчлөлт, ялгаатай танилцаарай.
|
ҮЗҮҮЛЭЛТ |
ТОНОГЛОСНЫ ҮР ДҮНД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД |
|
|
СТАНДАРТ HIACE 300 |
ВИН ПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300 |
|
|
|
|
|
|
Үйлдвэрээсээ хойд хөтлөгчтэй |
Урд хөтлөгчтэй (мосттой) болгож сайжруулсан |
Туулах чадвар 2 дахин нэмэгдэж, аюулгүй тав тухтай болно |
|
Хойд хөтлөгчтэй байх нь шавар, устай нөхцөл болон өвлийн улиралд туулах чадварыг бууруулдаг |
4х4 болгосоноор туулах чадварын нэмэгдүүлнэ. Шаардлагатай эд ангиудыг тоёотагийн оригинал сэлбэгээр тоноглоно |
Туулах чадвар нэмэгдэх тул хүнд хэцүү цаг агаар, орчин нөхцөлд ашиглах боломжтой |
|
RWD буюу зөвхөн хойд хөтлөгчтэй, дифренциал цоожлогчгүй |
Байнгын 4 дугуй хөтлөгч (AWD), хүндрүүлэгч (L4 / H4), хойд дифренциал цоожлогчтой
|
Цас, бороо, шавартай болон оффроуд орчинд илүү сайн туулах чадвартай болно |
|
СТАНДАРТ HIACE 300 |
ВИН ПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300 |
ТОНОГЛОСНЫ ҮР ДҮНД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД |
|
Өндөр: Үйлдвэрийн стандарт өндөр (Ride height) 175мм
|
Үйлдвэрийн стандарт 175мм + 180мм + дугуй нийт 410 мм(Ride height) өндөр болно |
Замын ховил, бартаат замд доод хэсэг тулах, цохих, эвдрэх эрсдэл буурна |
|
Даац: Тоёота GVM 3710кг |
Даац: GVM 4300кг |
600кг-аар илүү даацтай болно |
|
Стандарт амортизатор |
Оффроуд өндөр ачааллын амортизатор
|
Ажиллагаа улам сайжирч, тав тухтай аялах боломжыг нэмэгдүүлнэ |
|
Стандарт будаг |
Зэвний хамгаалалтын Heavy duty будгаар доогуур явах эд ангийг будаж, хамгаалсан |
Үйлдвэрийн будагнаас 2-3 жилээр илүү урт хугацаанд зэврэлт, элэгдлээс хамгаална |
|
СТАНДАРТ HIACE 300 |
ВИН ПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300 |
ТОНОГЛОСНЫ ҮР ДҮНД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД |
|
Хамгаалалт байхгүй |
Дотор салоны төмөр хамгаалалт, ган каркас
|
Осол аваар, өнхрөлтийн үед зорчигчдын амь насыг хамгаална |
|
Хамгаалалт байхгүй |
Урт, хойд төмөр хамгаалалт (Bull bar) |
Хүчтэй мөргөлтийн үед автомашин доторх зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах |
|
СТАНДАРТ HIACE 300 |
ВИН ПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300 |
ТОНОГЛОСНЫ ҮР ДҮНД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД |
|
Тусгай гэрэл, сигнал байхгүй |
Уул уурхайн зориулалттай гэрэл, сигнал
|
Уул уурхайд зориулсан тоноглол |
|
Байхгүй |
Аваарын үед тог бүрэн унагах таслуур
|
Ослын үед галын эрсэдлээс хамгаална |
|
Байхгүй |
Нөөц зай хураагуур |
Цэнэг алдахаас сэргийлэх, өвлийн улиралд найдвартай асалтыг баталгаажуулсан |
|
Дугуй: 235/75 R16 стандарт дугуйтай |
Дугуй: 265/70 R17 AT/MT(бартаат замын) дугуйтай
|
Даац нэмэгдэх, бартаат зам, шаварт барьцалдах чадвар дээшилнэ |
|
СТАНДАРТ HIACE 300 |
ВИН ПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300 |
ТОНОГЛОСНЫ ҮР ДҮНД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД |
|
Байхгүй |
Өндөр болон нам давтамжийн радио станц (нэмэлт) |
Уул уурхайд зориулсан тоноглол |
|
Байхгүй |
Хяналтын камертай (нэмэлт) |
Уул уурхайд зориулсан тоноглол |
|
Байхгүй |
Суудлын бүсний мэдрэгчтэй(нэмэлт) |
Зорчигчдыг бүсээ зүүсэн эсэхийг хянах, аюулгүй байдлыг хангах |
|
Түлшний сав: Стандарт 70 литрийн багтаамжтай түлшний савтай |
Түлшний сав: 140 литр болгож өөрчилнө |
Нэг цэнэглэлтээр, энгийн нөхцөлд 1800км аялах боломжтой |
|
Стандарт 1+15 суудалтай |
6-15 суудалтайгаар төлөвлөх боломжтой |
10 болгож бууруулснаар илүү тухтай зорчих боломж бүрдэнэ |
Toyota HiAce Commuter Conversion - Toyota Commuter Conversion | Bus 4x4
ЭНЭ САЙЖРУУЛАЛТЫГ ХЭН ХИЙЖ БАЙНА?
“Вин партс” ХХК. Энэ компани бүх төрлийн суудлын болон том оврын автомашины тос, тосолгооны материал автохимийн бүтээгдэхүүн, автомашины явах эд ангийн сэлбэг, авто тоноглолын дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр импортлон, борлуулдаг. “Вин партс” ХХК стандарт Тоёотогийн HiAce 300 микро автобусыг бүрэн тоноглож, илүү хүчтэй, туулах чадвар сайтай, хэмнэлттэй, аюулгүй болгож байна.
Утас: 77225030
Фэйсбүүк: facebook.com/Winparts.mn
Вэбсайт: www.winparts.mn
ИНГЭЖ ТОНОГЛООД ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Ингэж тоноглосноор бий болох давуу талуудыг Аюулгүй байдал, Зардал, Тав тух гэсэн 3 хэсэгт ангилж болно.
Нэг: Жолооч ба Зорчигчийн Аюулгүй Байдал
Жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Зорчигч бүр аюулгүйн бүстэйгээс авхуулаад эрсдэлтэй нөхцөл байдлын үед доторх жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьсан тоноглолуудтай.
- Урд хойноо дифференциал цоожлогчтой (4 дугуй нэгэн зэрэг эргэх) тул шавар, усанд торохгүй явна
- Кузовыг үйлдвэрийн стандартаас 18 см өндөрлөж, офроуд амортизатор, даацийн нумаар тоноглосон
- Урд, хойноо (bull bar), доороо төмөр хамгаалалт, элгэвчтэй
- Сапари хоолойтой, гадна, дотно нэмэлт гэрэлтэй
- 1400к даацтай төмөр обуд, 265/65/R17 AT эсвэл MT дугуй хийнэ
Хоёр: Зардлыг бууруулна
Эвдрэл гэмтэл, элэгдэл, эд ангиудын хамгаалалт эрс сайжирснаар үүсч болох байсан зардлын эх үүсвэрийг хаана. Эдийн засгийн хэмнэлттэй, түлшний зардал бага тул төсөв хэмнэх, жолооч орон тоо буурна (уул уурхай, аялал жуулчлалын салбарт). Жишээ нь Toyota LC 200-аар 9-12 жуулчин эсвэл уурхайн оператор тээвэрлэе гэвэл 2-3 машин мөн тоогоор жолооч шаардлагатай болно.
Гурав: Жолооч болон зорчигчдын тав тух
Илүү урт замыг туулна, хэцүү газар, нөхцөл давхиж чадна, илүү зай талбай, илүү ихийг ачиж болно гээд нэмэлт боломж бүр нь тав тухд нэмэртэй.
- Халуунд сэрүүн кондишн, хүйтэнд дулаахан паар
- Хөдөө замд найдвартай, эвдрэл бага, зөөлөн явдалтай
- Зориулалт, ашиглалтын нөхцөлөөс хамаарч тоноглолыг нэмэлтээр хийлгэх боломжтой
- Засвар үйлчилгээг хаанаас ч авах боломжтой сэлбэг олдоц сайн, албан ёсны дилерээс сэлбэгээ авах боломжтой
- Австрали болон Араб, Африк гээд улсуудад олон жил туршигдаж баталгаажсан чанар, аюулгүй байдлын сертификаттай.
ХЭН ТОНОГЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Эмнэлэг, түргэний машин, эм зөөх машин
Онцгой байдал
Уул уурхай
Аялал жуулчлал
Цэрэг цагдаа, хилийн цэрэг
Фургон авах уу, тоноглосон Hiace 300 дээр үү?
Фургон бол Монголчуудын унаж дадсан, тээврийн хэрэгсэл. Социализмын үеэс төрийн үйлчилгээнд ашиглагдаж, 90-ээд оноос туулах чадвартай нь холбоотойгоор орон нутгийн хүн тээвэр болон аялал жуулчлалын салбарт ихээр хэрэглэгдсээр ирсэн. Харин одоо түүнийг орлох, илүү сайн сонголт гарч ирсэн нь Тоёото брэндийн HiAce 300 загвар юм.
|
ФУРГОН АВТОМАШИН |
ВИНПАРТСЫН ТОНОГЛОСОН HIACE 300-Н ҮЗҮҮЛЭЛТ |
|
4х4 туулах чадвар сайн ч шатахуун зарцуулалт өндөр (диффренциал цоожлогчгүй) |
4х4 туулах чадвар өндөр (диффренциал цоожлогчтой) |
|
Бензин хөдөлгүүр, шатахуун зарцуулалт өндөр 7км/л |
Шатахуун зарцуулалт бага, дизель хөдөлгүүр 12,5км/л (үйлдвэрийн заалт) |
|
Үйлдвэрийн тоноглол муутай |
Үйлдвэрийн тоноглол + 4х4 conversion kit |
|
Эвдрэл ихтэй, сэлбэг олдоц муу (чанартай) |
Эвдрэл бага (олон улсад туршигдсан), сэлбэг олдоц сайн, дилерийн баталгаат сэлбэгтэй |
|
Аяллын үед тав тухгүй, донсолгоо ихтэй, сэрүүн кондишн байхгүй, заалны паарны ажилгаа муу, кабины битүүмжгүй учраас дуу чимээ, тоос шороо орж ирдэг |
Тав тухтай, зөөлөн явдал, зорчигч бүр өөрийн суудалтай, сэрүүн кондишн, заалны паартай, битүүмж сайн, чимээ бага |
|
Даац 950 кг |
Даац 1500 кг хүртэл нэмэгдүүлсэн |
Toyoto Hiace 300-гаа тоноглуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Фэйсбүүк: facebook.com/Winparts.mn
Вэбсайт: www.winparts.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






