Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон үзэгчтэй хоёр дахь кино “Хааны харгалзагч” боллоо
“Хааны харгалзагч” (The King’s Warden) кино Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй хоёр дахь дэлгэцийн бүтээл болсныг дистрибьютор компани нь Бямба гарагт мэдээлжээ.
Бямба гарагийн өглөөний байдлаар уг кино 16.28 сая үзэгчтэй болж, 2019 оны инээдмийн кино “Extreme Job”-ийн 16.26 сая үзэгчийг давсан байна.
Одоо түүний урд зөвхөн 2014 оны түүхэн бүтээл “The Admiral: Roaming Currents” кино 17.6 сая үзэгчтэй эрэмбэлэгдэж байгаа юм.
Гэхдээ кино театрын тасалбарын орлогоороо “The King’s Warden” хэдийнээ уг киног ардаа орхиод байгаа. Тухайлбал “The Admiral: Roaring Currents” 135.7 тэрбум воныг тасалбараас олж байсан бол “The King’s Warden” киноны орлого 156.9 тэрбум вон ($10.56 сая) хүрээд байна.
Баасан гарагт уг кино Өмнөд Солонгосын кино театруудад 38,000 тасалбарын борлуулалттай гуравдугаарт жагсаж байжээ. Эндээс харвал үзэлтийн тоогоор ч удахгүй тэргүүлж магадгүй байна.
Чан Хан Жүний найруулсан “The King’s Warden” кинонд Чосон улсын (1392-1910) хаан Данжоны хөдөө тосгонд цөлөгдөж байх үедээ тосгоны ахлагч Ём Хён Дотой үүсгэсэн дотно нөхөрлөлийг харуулдаг.
Энэхүү бүтээл нь залуу хааны сэтгэлийн зовлон шаналал, түүний талд чин сэтгэлээсээ зогсож буй тосгоны ард иргэдийн амьдрал, бодит мэт цөллөгийн газрыг үзүүлсэн зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

