Дэлхийн мянганы суут хүн Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр буюу "Монгол бахархалын өдөр" өнөөдөр тохиож байна.
Хэдхэн мөчийн өмнө Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
Түүнчлэн “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол”-чуудын үндэсний хувцасны үзүүлбэр болж, хурсан олны нүдийг баясгав.
Үүний дараа Есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж, Төрийн ордоныг нар зөв тойруулан аялуулж, гадаад дотоодын гийчдэд үзүүлээд буцаан төрийн ордноо заллаа.
Дашрамд дурдахад, энэхүү баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар тэмдэглэх болсон бөгөөд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэхээр УИХ-аар хуульчлан баталсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!