Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан өнгө нь ардчиллыг, хөх өнгө нь ард түмний энхийг илэрхийлдэг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Суут богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн далбаа мандуулах ёслолыг үйлдлээ.

Үүнтэй холбогдуулан төрийн далбааны тухай товчхон мэдээллийг уншигч танд хүргэе.
Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн юм.

Төрийн далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.

Харин соёмбо нь монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг бөгөөд хамгийн дээр байдаг гурван дөл бүхий гал нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд монголчууд галыг мандан бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэж ирсэн заншилтай.