ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН
Сар шинийн баяраар Монгол, Хятадын ХИЛИЙН БООМТУУД ажиллахгүй
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Сар шинийн баяраар буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:
- Цагаан сар: Хятад - 01-р сарын 27, 28, 29;
Монгол - 02-р сарын 27, 28, 03-р сарын 01; - Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;
- Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;
- Луут завины баяр: 05 дугаар сарын 30;
- Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
- БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03;
- Намрын баяр: 10 дугаар сарын 04;
- Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр - 11 дүгээр сарын 19;
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
