Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГААН САР: Үндэсний үйлдвэрлэгчдийн бэлгийн багцуудтай танилцана уу

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баяр хаяанд иржээ. Айл өрх баяр найрын бэлтгэлээ хангаж, бууз банш, бэлэг сэлтээ зэхэж эхлээд байна. 

Энэ жилийн хувьд үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг цагаан сарынхаа бэлгэнд сонгож, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр уриалга гаргаад байгаа билээ. 

Судалгаанаас үзвэл зочин хүлээн авч, бэлэг өгдөг өрхийн тоо нийслэлийн хэмжээд 100,000 орчим байгаа бөгөөд нэг айлаас багадаа 250,000-300,000 төгрөгийн өртөг зөвхөн бэлэг дурсгалын зүйлд зарцуулагддаг байх юм. 

Ингээд бид сар шинийн баярыг угтан бэлтгэлээ базааж буй уншигч та бүхэндээ зориулан үндэсний үйлдвэрлэгчдийн гаргасан бэлгийн багцууд болоод сар шинийн баяраар зочид гийчдэд бэлэглэвэл зохих бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. 

Мөн баяр ойртож байгаатай холбогдуулан Мишээл экспо худалдааны төв, Дүнжингарав болон Улсын Циркт аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгааг дуулгая.

Оюунлаг бэлэг

"Бэлэг бэлгийн дээд ном" гэдэг. Ер нь аль ч баярт хамгийн тохирсон бэлэг бол НОМ. Хэрэв та хүүхэд багачууд, залуусынхаа оюуны их далайд дусал нэмэр болъё гэж бодож байгаа бол таны сонгох бэлэг бол оюунлаг бэлэг юм шүү. Сар шинийн баярыг угтан номын дэлгүүрүүд хямдралтай, багцын худалдаа явуулж байна. Тухайлбал, Аз Хур их дэлгүүр оюунлаг бэлгийн багцаа гаргаад байна. 

Үнэ: 1,900-19,900 төгрөг

 

Үжи Оргил ХХК

Гадаадаас оруулж ирсэн элдэв янзын биед хортой материалаар хийгдсэн, өнгө өнгийн будган чимэглэлтэй, ямар ч ач холбогдолгүй тоглоомыг их үнээр худалдан авахын оронд ирсэн бяцхан зочдод оюун ухааныг нь хөгжүүлэхүйц, мэдлэг боловсролд нь дусал нэмэр болохуйц ач холбогдол бүхий зүйлсийг бэлэг болгон өгвөл ямар вэ. Тиймээс танд Үжи Оргил ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгоё.

Үнэ: 2,500-35,000

 

Үндэсний арьс шир, гар урлалын бүтээгдэхүүн

Кажуг брэнд

Ер нь аль ч баяр ёслолоор тухайн хүндээ хэрэгтэй зүйл бэлэглэвэл хамгийн тохиромжтой шүү дээ. Ялангуяа эрчүүдэд илүү тохирох зүйл бүс тэлээ болов уу. Түүхийн бүхий л цаг үед арьсан бүтээгдэхүүн сонгодог хэрэглээнд тооцогдож ирсэн. Тиймээс бүс тэлээний үйлдвэрлэл, арьсан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Кажуг брэндийн цэвэр ширэн дээр үндэсний хээ угалзаар чимэглэсэн тэлээ, түлхүүрийн оосрыг танилцуулж байна.

Үнэ: 3,000-20,000 төгрөг

 

Хөсөг брэнд

Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн гэхэд таны санаанд гутал, углааш санаанд орж байна уу. Гэхдээ та эсгий урлалаар үндэсний үйлдвэрлэгчдийн түүчээ болон гарч ирсэн Хөсөг брэндийг сонирхож үзвэл хамаагүй өөр төсөөлөлтэй болох байх. Жинхэнэ Монгол уламжлалт баярын Монгол бэлэг.

Үнэ: 8,000 төгрөгөөс дээш

 

Дэлбакс ХХБ

Арьсан бүтээгдэхүүн үеийн үед хоцрогдоогүй, сонгодог бүтээгдэхүүн байсаар ирсэн гэдгийг дээр дурдсан. Монгол хүний гараар бүтээгдсэн арьсан хэвтэвч, үнэмлэхний хавтасыг сар шинийн бэлгийн сонголтонд тань санал болгож байна.

Үнэ: 15,000-25,000 

 
Мөнхпил ХХК

Цагаан сар болж, хавар цаг ирж байгаа боловч "Хаврын салхи хавирга нэвт" гэдэг дээ. Өхөөрдөм бяцхан хүүхдүүдээс өгсүүлээд өтөл буурал настангуудад ч зориулсан үйсэн ултай, эсгий гутлыг өнгө өнгөөр нь Монголчууд үйлдвэрлэж байна шүү!

Үнэ: 15,000-25,000

 

Хувцас, эдлэл

Ангор

Хэрэв та бэлгэнд өгөх бүтээгдэхүүнээ сонгож чадахгүй байгаа бол Сар шинийн баярын уламжлал болсон бэлэг оймс гэдгийг санаарай. Тиймдээ ч үзэсгэлэн худалдаагаар оймсны эрэлт хэрэгцээ их байгаа нь харагдаж байлаа. 

Үнэ: 1,000-10,000 

 
Тод оймс

Бид та бүхэнд Тод оймс болон Ангор брэндийн Монголд үйлдвэрлэсэн цэвэр даавуун оймсыг санал болгож байна. Эдгээрээс гадна Янмал ХХК, Монгол оймс, Дулаан оймс зэрэг компаниудыг дурдъя.

Үнэ: 1,800-2,000

 
Монгол Текстайл ХХК

Хямд төсөр хэрнээ хээнцэр. Цагаан сар болж, хаврын эхэн сар гараад л шууд нар шараад, халуу шатаад эхлэх юм биш шүү дээ. "Дулаан явбал мянган лан" гэдэг. Тэр тусмаа айсуй хаврын сэрүүн, урт цагт зочиддоо хэрэгцээтэй бэлэг зэхэж байгаа бол Монгол Текстайл ХХК-ийн үйлдвэрлэсэн ноосон даавуун ороолт яг тохирно.

Үнэ: 10,000-17,000

 
Нүнжиг кашмер

Охид бүсгүйчүүдэд барьж болохуйц өнгөлөг хээнцэр, дэгжин монгол ноос, сарлагийн хөөврөөр хийсэн ороолт... Ноолууран ороолт тэр бүр хямд үнээр олдохгүй. Харин Нүнжиг кашмерын хамт олон Сар шинийн баярыг тохиолдуулан бүтээгдэхүүндээ 50 хувийн хямдрал зарласан байна. 

Үнэ: 11,000-12,000

 

Гоо сайхны бүтээгдэхүүн

Лхамур брэнд 

Цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц, шинэлэг органик арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дэлхийд танигдахуйц чанартай, залуу сэтгэлгээтэй Монгол брэндийг сар шинийн баярын бэлгэд сонгож болох юм.

Үнэ: 12,000-16,000 төгрөг

 
Мон крем халгай ХХК

Олон жилийн туршилт, судалгаа, лабораторын ажлын үр дүнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй "Халгай" жил бүр л айл болгоны бэлгийн санд байдаг гэхэд хэлсдэхгүй биз ээ.

Үнэ: 1,200-18,000

 
Гоо брэнд

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд нэр хүндтэй, тэргүүлэгч брэнд бол яахын аргагүй Гоо брэнд. Алтан унжлагат хэмээх гал тахиа жил Гоо брэндийн хамт олон "Кү-Кү" савантай бэлгийн багцаа худалдаанд гаргажээ. 

Үнэ: 10,000-20,000

 
Biomon

Охид бүсгүйчүүдийн бас нэгэн гоо сайхны сонголт бол Biomon. Тэдний хамт олон шинэхэн долоо хоногоос эхлэн шинэхэн бэлгийн багцаа худалдаанд гарган, сар шинийн баярын бэлгийн санг тань чимэхээр нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцож байна. 

Үнэ: 6,000-8,000

 

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн

Монос хүнс ХХК

Үндэсний үйлдвэрлэгч "Монос хүнс" ХХК сар шинийн баяраар “Эрүүл мэнд бэлэглэе” уриалга гарган эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгч олондоо санал болгож байна.

Элэг, дархлаа сайжруулах, бөөр, чихрийн шижин, уушгины үйл ажиллагааг дэмжигч эрүүл мэндийн цай, эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн, хүйтэн болон буцалсан усанд уух боломжтой цэвэр жимсээр нь хатааж үйлдвэрийн аргаар нүдэж сахарын оронд глюкоц оруулсан, кофений оронд хэрэглэхэд тохиромжтой цэвэр байгалийн гаралтай цай зэргээс бэлгэндээ сонгоорой. 

Үнэ: 4,500-27,000

 
Их тайга

Органик, байгалийн гаралтай түүхий эд ашиглан эрүүл мэндийг дэмжих, зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээр зочиддоо бэлэг барихаар шийдсэн бол Их тайга цайг санал болгоё.

Үнэ: 1,900-8,500

 
Амгалан Заяа ХХК

Элэг, цөс, бөөр, ходоод зэрэг дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүнүүдээс гадна хаврын цагт дархлааг сайжруулж, ханиад томуугаас сэргийлэх 100 хувь байгалийн гаралтай цайг бэлгэнд өгч болох юм шүү дээ.

Үнэ: 3,000-3,500 

 
Ус эрдэнэ ХХК

Дархлааг сэргээж, бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх болон үрэвслийн эсрэг үйлчилгээ бүхий Ус эрдэнэ ХХК-ийн бүтээгдэхүүн Чацарганатай цай. Зөвхөн чацаргана гэлтгүй хүний биед ач тустай арвайн гурил, нуурын давс, цайны хужир байгааг сануулъя. 

Үнэ: 4,000-8,000

 
Сар шинийн бэлгийн карт

Сар шинийн бэлгэнд авсаархан, цэгцтэй байх нь зохимжтойгоос гадна тухайн хүндээ хэрэгцээтэй байх нь хамгийн чухал. Орчин үед утасгүйгээр ажлаа зохицуулах боломжгүй болжээ.

Том жижиг, илүү дутуу гоёл чимэглэл, чихэр шоколад гэхээс илүүтэйгээр үүрэн холбооны операторуудын жил бүр худалдаанд гаргадаг бэлгийн картууд хэн бүхний сэтгэлд нийцэх биз. Харагдах талаасаа ч тэр, хэрэгцээ талаасаа ч тэр хамгийн сонгодог бэлэг болох нь мэдээж юм.

 
Мөнгө

Шуудхан хэлэхэд эдийн засгийн хямралтай ч байсан, хямралгүй ч байсан ялгаагүй Сар шинийн баярын хамгийн тохиромжтой бэлэг бол "мөнгө" гэдгийг хэлье.

Тухайн ирсэн зочны дуртай дургүйг мэдэхгүй, хэрэглэх үгүйг нь ч мэдэхгүй, магадгүй таны өгсөн бэлэг буцаад тан дээр ирэхийг үгүйсгэх аргагүй бидэн шиг ард түмэнд өгч байгаа нь нүүр бардам, авч байгаа нь сэтгэл ханамжтай байхын тулд Сар шинийн бэлгэнд бэлэн мөнгийг сонгох нь зүйтэй болов уу.

Сар шинийн баярын бэлгэнд зориулсан бэлэн мөнгөний цаасан дугтуй Монгол шуудан компанид 150 төгрөгөөр худалдаалагдаж байна.