Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн 1, 2, 3-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сар шинийн баяраар замын хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр хэрхэн ажиллах тухай ЗЦА-наас мэдээлэл өглөө.

Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд “Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд зорчигчид дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно.

Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг.

Энэ жил мөн Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулна” гэв.

"Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Цагаан сараар гурав хоног амардаг. Энэ хугацаанд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг албаны хүн хэллээ.