ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулианд Самсунг гүнзгий холбогджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сүүн Силийн охинтой холбоотой ивээн тэтгэлгийн хэрэг Самсунг корпорацийг эвгүй байдалд оруулаад байна.

Өнгөрсөн жил Самсунг нь Core Sports International GmbH нэртэй зөвлөх компанид $18 саяыг хандивласан нь ерөнхийлөгчийн найз эмэгтэйн компани байжээ. Энэ ивээн тэтгэлгийг гол хүртэгч нь Чой хатагтайн 20 настай охин Чун Юү Ра байсан гэнэ. Чун Юү Ра нь Германд амьдарч, морин спортоор хичээллэдэг юм. Тэгвэл Өмнөд Солонгосын прокурор саяхан түүнийг баривчлах шийдвэр гаргаад байгаа.

Энэхүү ивээн тэтгэлгийн хариуд Самсунг ямар дэмжлэг ерөнхийлөгчөөс авсныг прокурор шалгаж байгаа юм. Ялангуяа өнгөрсөн жил Үндэсний Тэтгэврийн Сангийн удирдах зөвлөлд Самсунгийн үүсгэн байгуулагчдын гэр бүлээс сонгогдсон явдлыг холбогдуулан шалгаж байгаа аж.

2015 онд Самсунгийн байгуулсан гэрээ ёсоор тэд Германы Библис хотод оршдог морин спортын багийг ивээн тэтгэх байжээ. “Самсунг Морин спортын багийг ивээн тэтгэж 2018 оны Азийн Наадам, Дэлхийн Морин Спортын Наадамд тамирчдыг бэлтгэх зорилготой” гэж гэрээнд заасан байна.

Гэрээнд зааснаар нийт 6 тамирчин, 12 морийг ивээн тэтгэлгэд хамруулжээ. Гэвч Германд байдаг гэх энэ багт ердөө Чун Юү Ра болон түүний дасгалжуулагч л байдаг, өөр тамирчин байдаггүй нь тогтоогдсон байна.

 

Мөн Самсунгийн мөнгөөр Чун Юү Рад зориулан 1 сая еврогийн үнэтэй Vitana V нэртэй морийг худалдан авсан байжээ.

Морин спорт нь дэлхийд язгууртнуудын спорт гэгддэг бөгөөд Өмнөд Солонгост нийт 251 тамирчин бүртгэлтэй байдаг гэнэ. Самсунгийн үүсгэн байгуулагчдын гэр бүл энэ спорттой урт хугацаанд холбогдож ирсэн. Самсунгийн үүсгэн байгуулагчийн ач хүү, 48 настай Ли морин спортоор хичээллэж, 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Өмнөд Солонгосыг төлөөлөн хэд хэдэн олон улсын тэмцээнд оролцон медаль хүртэж байжээ.

Энэ дуулиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын морин спортын тамирчид ихээхэн бухимдаж байгаа гэнэ. Учир нь Чун Юү Ра нь тамирчныхаа хувьд хэн болохыг тэд мэддэг юм.

Чун Юү Рагийн дунд сургуулийн хичээлд суугаагүй өнгөрснийг нь цагаатгах хуурамч бичиг саяхны аудитын шалгалтаар Соёл, Спортын яамнаас илэрсэн нь дуулианд гал нэмээд байгаа ажээ.

Мөн Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахын тулд ээжийнхээ нөлөөг ашиглаж байсан тухай шүүмжлэл гарсан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [202.180.218.37] 2017/1/2
Хувирдаг, солигддог юм шиг ямар эвгүй царайтай юм бэ? урдаас нь харахад хөөрхөн охин шиг, морьтой зураг нь хажуунаас нь хөгшин авгай шиг
0 | 0 Хариулах
zochin [88.235.34.9] 2017/1/1
ene d tsarai zusnii asuudal bhgui erdoo tor tomor nuurtei gdeg bol ene manaid tor bnuu bgui wu gdeg shoo odoo toriin tomor nuur shudraga es hariutslaga bdend heregtei irgen bur temtseh tsag bson yriad l tgj ingj bish shoo
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.216] 2017/1/1
Manaihan neeeeeh hudlaa Mongold ingehgui bn tegehgyi bn geed hutsaldaad bdiin. Enhbayariig barisanii daraa ehleed bvgd muulj bsan odoo bvgd uruvduustei. Jenkog bvgd shuteed doloogood bsan nuguuh n samsungtei niileed tumur zamiig n husaad haytsan odoo bvgd uzen yadaal. yag hereg n ilreed bariad avbal bvgd shudraga hun geed uilaldaad yah bol. Odoo Elbegee hamgiin muu hun yag barigdaad shorond orchuul 6-n sariin daraa uruvduud buun ym bolno. unen hudlaa yalgahaa baisan tuilshirsan uruvdumtgii hardamtgai aimhai omogshiltoi ard tumen.
13 | 0 Хариулах
Зочин [103.57.94.20] 2017/1/1
манайх шиш усаа нуртал улс төрчид нь идчихдэг юм гэж юу байсан юм. энэ бол тэр том эдийн засагтай орны хажууд модон морь улсын мөнгөөр л авсаны дайтай юм ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [116.84.110.41] 2017/1/1
Manai hediin derged bol huuhdiin togloom shig avilgal baina mori zorihon yariastai. Manaihan bol eh oron gazar shoroogoo zarsan yum l yarigdana
8 | 0 Хариулах
Зочин [103.57.94.20] 2017/1/1
газар шороогоо байтугай, сөөм газар зарчихвал үр удмаар нь жигшээд, шонд өлгөнө. тиймээс тийм юм гарахгүй Монголоос өөр газарт.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.7.175] 2016/12/31
Манайхан поп авилгачидтайгаа хэзээ ингэж тэмцдэг болов вэ Тэдний хажууд бол энэ хэрэг юу ч биш л байна даа
8 | 0 Хариулах
Зочин [103.57.94.20] 2016/12/31
энэ морин спортын уралдаанчид чинь манай 10 настай хүүхэд шиг жижигхэн хүмүүс байдаг ш дээ. Америкт ч тэр. Солонгост бол бр давжаа нөхдүүд л байгаа
0 | 4 Хариулах
Зочин [66.181.184.200] 2016/12/31
Ард иргэд нь төлөвшиж ухамсаржсан нийгэм азид ганц Япон л байна. Солонгос бол болоогүйм байна өө ардчилсан улс болох шатандаа л яваа юм байна
11 | 2 Хариулах
Зочин [103.57.94.20] 2016/12/31
япон ч гэсэн хатуу гараар захирдаг болохоос, зүрх сэтгэл дутмаг ард түмэн ш дээ. хужаа нар шиг. авахыг нь аваад хаяхыг нь хаяад явсан нь дээр.
3 | 1 Хариулах
Зочин [150.129.143.66] 2016/12/31
Монголд энэ бол хэвийн үзэгдэл юм даа. Арай л юмаа.
6 | 2 Хариулах
Зочин [103.57.94.198] 2016/12/31
СОЛОНГОСЧУУД ШАЛ ХЭРЭГГҮЙ. ХУЛХИ, МОНГОЛЫГ Ч МӨХӨӨХ САНААТАЙ АРД ТҮМЭН ШИГ САНАГДДАГ._ ХАЛХ ГОЛ РУУ УЛАЙРЧ БАЙНА
8 | 4 Хариулах
а [66.181.189.74] 2016/12/31
Цааш цаашдаа Япон юмуу Герман компаниудаар ажлаа хийлгүүлж баймаар юм. Өмхий солонгос үнэндээ хужаатайгаа таарсан өмхий санаатай хүмүүсшд.
18 | 1 Хариулах
Зочин [103.229.121.250] 2016/12/31
самсунг монголд ч гэсэн хөшигтийн хөндийн нисэх буудлын мөнгийг угаасан харин солонгосын фэнүүд самсунг биш гэдэг ч гарцаагүй самсунгийн хийсэн улсынхаа төлөө ямар ч аргаар хамаагүй мөнгө олж ирэх гэсэн үүргээ биелүүлсэн баталгаа нь элчин нь маш хурдан түүнийг батлан даалтанд гаргаж манай төрийн томчуудтай далдуур ярилцаж хэргийг замхруулсан
12 | 1 Хариулах
Зочин [202.9.41.233] 2016/12/31
mongold bol ene butgii xel yum bolj bgoo
11 | 2 Хариулах
Зочин [103.57.94.20] 2016/12/31
odoi hun uu
0 | 1 Хариулах
Зочин [103.10.22.39] 2016/12/31
Goe l ohin bn shd
1 | 5 Хариулах
Зочин [103.229.120.29] 2016/12/31
20toi gehed 60tai avgai shig baliar tsaraitain be
2 | 1 Хариулах
Зочин [182.160.34.163] 2016/12/31
Манайхан магтаадл ээмэгтэй нрт гээдл номыг нь орчуулаадл байсан Клинтоны өрөөсөн дугуй байжээ. Хүнийг удаан хугацаанд сайн судалж байж дүгнэх хэрэгтэйн байна даа. Өнгөц хараадл сайн муу гээдл...
5 | 1 Хариулах