30, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна гэж Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!