Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Далай ламын айлчлалыг хориглохыг Монголоос шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын бүрэлдэхүүнд оршдог Төвдийн шашны тэргүүн Далай ламын Монгол улсад хийх айлчлалыг хориглохыг Хятадын эрх баригчид өнөөдөр буюу Баасан гарагт шаардсан байна.

Эдүгээ 81 настай шашны тэргүүн дөрөв хоногийн айлчлал хийхээр өнөө орой Улаанбаатарт ирж байгаа юм. Түүний айлчлал цэвэр шашны үйл ажиллагаа бөгөөд албаныхантай уулзахгүй болохыг урьдчилж мэдэгдсэн.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм” гэжээ.

Тэрээр цааш нь “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” гэлээ.

Монгол улс нь уул уурхай, түүхий эдэд суурилсан эдийн засагтай бөгөөд Хятадын зах зээлээс гүнзгий хамааралтай юм. Одоогоор Монгол улс эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд Бээжинтэй $4.2 тэрбумын зээлийн асуудлаар хэлэлцэж байгаа.

Далай лам нь нийт найман удаа Монголд айлчилсны эхнийх нь 1979 онд тус улсыг коммунист дэглэмтэй байхад тохиож байжээ.

 

Эх сурвалж: New York Times