Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Яаж ажилд орох вэ?

ikon.mn
2016 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ажилд орох үнэндээ "алаан" болсон гэж ажил горилогч залуус хэлж байна. Мэдээж сурсан, дассанаараа ажлын байрны зар нийтэлдэг вэб сайт руу өөрийн аккаунтаа шалгах гэж үдэш оройгүй орж, өөртөө тохирсон тохироогүй зар уруу анкетаа шидэж эхэлнэ.

Ажил горилогчдын нийтлэг алдаа

Ихэнхи залуус маань CV анкетаа хооронд нь ялгадаггүй ба анкет, CV дээрээ огт ажилладаггүй. Анкет CV  бол хамгийн эхний алхам бөгөөд чамайг тодорхойлох онцгой үзүүлэлтийн нэг учир загвар бүтцийн хувьд  хамгийн зөв зохион байгуулалттайг нь сонгох ёстой бөгөөд үсгийн фонт том жижиг гээд анхаарах зүйл их байдаг. 
 
Мэдээж CV  нь нэгээс дээш хуудас байх нь төдийлөн зохимжгүй. Анкет бол хэт нуршуу байх бас л төдийлөн нийцэхгүй. Ихэнхи хүний нөөц нар товч бөгөөд тодорхой эсхүл ойлгомжтой дэлгэрэнгүй ажил горилогчдын илгээсэн материалтай танилцдаг.

Мөн хэт нуршуу олон хуудас материалтай танилцах их дургүй байдаг.

Бас нэгэн нийтлэг алдаа бол бүх компани руу нэг төрлийн анкет СV-гээ уйгагүй шиддэг нь хамгийн буруу юм. Энэ нь маш буруу, та ажил горилж байгаа компани бүрт зориулж анкетаа апдэйт хийх хэрэгтэй. Нэг зүйлийг орхигдуулж байна. Cover letter гэж бас нэгэн чухал зүйл байна. Энэ нь монголоор бол ажил горилж байгаа хүний зүгээс тухайн ажлын байранд илгээж байгаа таны өргөдөл гэж хэлж болох бөгөөд монгол гэхээс илүү англи болон бусад хэл дээр өгвөл их зохимжтой юм.
 
Анкет, CV-дээ тусгайлан зориулж цээж зураг авхуулахаа мартав аа. Зургийн тань чанараас гадна таны харагдах байдал ажилд ороход тань багагүй нөлөөлөх болно.

Та анкет СV-дээ өөрийгөө тодорхойлж байгаа тул өөрийгөө үнэн бодитоор үнэлж бичихийг хичээгээрэй. Анкетын шалгаруулалт чухал тул та бага зэргийн хэтрүүлэн үнэлэлт хачир нэмбэл илүүдэхгүй хэрэг.
 
Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл