Өчигдөр шөнийн салхины улмаас Сүхбаатар, Төв аймаг болон Улаанбаатар хотод нийт 116 айлын гэр нуржээ
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар 14-21 м/с, түр зуурын аадар бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсжээ.
Тус салхины улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм байна.
Тодруулбал:
Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





