Өнгөрсөн шөнө Улаанбаатар хот орчимд 22:53-23:29 цаг хүртэл 36 минут аадар бороо 7-14мм хэмжээтэй орсон байна.
Борооны үеэр салхины дундаж хурд 15-22м/с, түр зуур 26м/с хүрч салхилжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй. +21-23 градус дулаан байна.
Нөөлөг салхи гэж юу вэ?
Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!