Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд өөрийгөө устгадаг баттерей бүтээсэн нь том дэвшлийн эхлэл боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Тодорхой үүрэг гүйцэтгэж дууссан хойноо өөрийгөө устгаж үгүй болдог төхөөрөмж бүтээх шинэ салбарыг “transient electronics” (түр зуурын электроник) гэж нэрлэж байгаа юм.

Ийм төхөөрөмж бүтээхээр эрдэмтэд олон жил ажиллаж байгаа ч өнөөг хүртэл бодитой бүтээл гараагүй байв.

Тэгвэл АНУ-ын Айова Мужийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд өөрийгөө устгадаг лидиум ион баттерей бүтээжээ. Уг бүтээл нь 2.5 вольтын багтаамжтай ба усанд хийхэд 30 минутын дотор задарч алга болдог гэнэ.

Урвалд оромтгой полимерийн нэгдлийг дотор нь суулгаж өгсөн тул усанд орохоороо түргэн задардаг гэжээ.

Одоогоор туршилтын баттерей нь энгийн ширээний калкуляторыг 15 минут ажиллуулах чадвартай. Энэ нь хэрэглээнд оруулахын тулд хийх ажил их байгааг харуулж байна.

Гэхдээ уг салбар нь маш их ирээдүйтэй. Төгс боловсруулсны дараа үүнийг ашиглан дайсны гарт орохоороо өөрийгөө устгадаг цэргийн төхөөрөмж, өвчтөний биед үүргээ гүйцэтгэсний дараа уусдаг эмнэлгийн төхөөрөмж, байгаль орчинд хог болдоггүй задардаг төхөөрөмж зэргийг хийх боломжтой юм.

 

Эх сурвалж: Futurism