Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple нийтдээ 1 тэрбум iPhone зарснаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Apple компани өөрийн нэг тэрбум дахь iPhone утсыг зарснаа зарлалаа.

Анх 2007 оны зургаадугаар сарын 29-нд худалдаанд гарч байсан iPhone-ы борлуулалтын тоо ийнхүү тэрбумын босгыг давжээ.

Apple үүнээс нэг хоногийн өмнө 2016 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа зарлаад байсан юм. Тайланд хэдийгээр iPhone-ий борлуулалт өмнөх оны мөн үеэс буурсан дүнтэй харагдаж байгаа ч ерөнхий дүнгээрээ өсөлтөө хадгалж байгаа гэнэ. Өнгөрсөн улиралд Apple 40.4 сая iPhone зарсан байна.

Apple 500 сая дахь iPhone-оо 2014 оны гуравдугаар сард, 700 сая дахиа 2015 оны гуравдугаар сард зарж байсан нь түүний өсөлт ямар эрчимтэй байгааг харуулжээ.

Үүнд Хятадын зах зээлд нэвтэрсэн нь бас нөлөөлсөн гэж үзэж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Apple өөрийн бүтээсэн бүх платформын (iPhone, iPad, Mac, Apple TV, Apple Watch) хүрээнд нийт идэвхитэй ашиглагдаж байгаа төхөөрөмжийн тоо нэг тэрбумаас илүү байгааг мэдээлж байв.

Мягмар гарагт Benedict Evans-ийн шинжээч Андрисен Хоровиц iOS, Android төхөөрөмжүүдийн дэлхий даяар идэвхитэй ашиглагдаж байгаа тоо хэмжээг харьцуулан тооцоолсноо блогтоо нийтэлжээ.

Түүний гаргаснаар бол дэлхий дахинд 630 сая iPhone идэвхитэй ашиглагдаж байгаа ба Андроид төхөөрөмж 1.3-1.4 тэрбум орчим гэж мэдээлсэн байна.

Apple-ын гаргасан амжилт онцгой үзэгдэл бөгөөд өнөөг хүртэл дан ганц үйлдвэрлэгчийн цор ганц бүтээгдэхүүн ийм богино хугацаанд нэг тэрбумын босгыг давж байгаагүй юм.

 

Эх сурвалж: Mashable