2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/07/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алт "асах" жил

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 22
Засгийн газрын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, алдарт тэрбумтан Дональд Трамп алтны ханшид нөлөөлнө гэвэл та итгэх үү? Инээд хүрмээр, итгэхэд бэрх ийм таамгийг “Bank of America Merrill Lynch’’-ийн түүхий эдийн ахлах шинжээч Франциско Бланш “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Ирэх саруудад АНУ-ын улс төрийн гол хүчин Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр дэвшигчид мэтгэлцэнэ. Энэ үеэр Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Д.Трамп Х.Клинтоныг илүүрхвэл алтны ханш дээшлэх нь. Өөрөөр хэлбэл, алтны үнэ магнагт гарахад Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнатын оролцоо багагүй байх аж.

Шар металлын ханш өдгөө гурван жилийн дээд цэгт тулаад буй. Өнгөрсөн сарын 23-нд Их Британичуудын дийлэнх нь Европын холбоог орхихоор шийдсэн. Үүнээс нэг өдрийн дараа алтны ханш бараг таван хувиар чангарсан юм. Ингэснээр энэ оныг угаас өнгөлөг угтсан алтны ханшийн өсөлтийг улам өдөөсөн. 

Олон улсын зах зээлд унци алт 1,300 ам.долларт хүрч, сүүлийн гурав орчим жилийн дундаж үнийг эвдсэн. Он гарсаар ханш нь 30 орчим хувиар чангараад байна. Тэгвэл зах зээлийг зургаан сараар ухраая. Шинэ оны босгон дээр шинжээчид алтны ханшийн төлөвийг шил шилээ даран танилцуулсан юм.

Тэдний дийлэнх нь алт энэ онд 1,000-1,100 ам.долларт хүрнэ гэсэн даруухан таамаг дэвшүүлж байлаа. Тэр ч бүү хэл, үүнээс өмнөх таамгийг ухвал үнэ унана гэсэн бүүдгэр төлөв ч бий.

Тэгвэл Лхагва гарагийн 15.00 цагийн байдлаар шаргал металлын спот ханш 1,330 ам.долларт хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас даруй 20 гаруй хувиар ахиу үнэ. Ахиад ч энэ үнэ өсөх төлөвтэй байна.

Алтны ханш улам “асна” гэж шинжээчид таамаглаж байгаа. Ассаар, ассаар 1,500 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг “DBS Group Holdings’’-ийн экспертүүд дэвшүүлэв. Тэд энэ хэт өөдрөг таамгаа батлахын тулд хэд хэдэн шалтгаан тоочсон. Үүнд мэдээж алтны ханшийг “өсгөсөн” Brexit цаашид ч нөлөөлөх төлөвтэй. 

Үүнээс дутахгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн шар металлын ханшид давхар нөлөө үзүүлэх аж. Мөн алтны үнэд хүчтэй нөлөөлдөг Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэрийг ч мартаж болохгүй. Тус банк ам.доллараар борлуулна гэж тооцжээ. Тэгвэл шар металлын одоогийн үнэ нь төсөвт суулгаснаас даруй 184 ам.доллараар ахиу байна.

Тэрчлэн Монгол Улс энэ оны эхний хагасын байдлаар 7.1 тонн алт экспортолсон байна. Хилийн чанадад борлуулсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 76 хувиар өсчээ.

Ингэснээр үнэт чулуу, металл, алтны экспортоос олох орлого 122 сая ам.доллараар өссөн болохыг Бүртгэл, статистикийн ерөнхий газраас мягмар гарагт мэдээлэв.

Америкийн Төв банк бодлогын хүүгээ хөндөж, бүр өсгөж орхивол тэр үед азын тэнгэр алтыг орхиж магадгүй. 

Тэгвэл тавдугаар сарын байдлаар алтны экспортын орлого 205 сая ам.долларт хүрсэн талаар Төв банкнаас танилцуулдаг тавдугаар сарын гадаад худалдааны тоймд дурджээ.

Ам.долларын ханш дунджаар 2,000 төгрөгтэй тэнцэж байгаа гэж тооцвол алтны экспортоос 400 гаруй тэрбум төгрөг олчихоод байна, Монгол Улс.

Цаашид ч өснө. Дээрээс нь үнэ чангарна. Үнийн өсөлт дээшилсээр тэнгэрт тулчихдаггүй юм аа гэхэд лав л уруудахгүй. Тэгэхээр алтны үнэ ч, орлого ч шинжээчдийн таамаг, бидний төлөвлөснөөс өндөр байх төлөвтэй.

Гэхдээ баярлах бас болоогүй. Учир нь алтны “асах” хугацаа хязгаартай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болно. Энэ сонгуулийн үр дүн нь алт гялалзах, эсэхэд шууд нөлөөлнө.

Мөн сонгуулийн дараа Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах өндөр магадлалтай. Хэрэв Америкийн Төв банк бодлогын хүүгээ хөндөж, бүр өсгөж орхивол тэр үед азын тэнгэр алтыг орхиж магадгүй. Харин тэр хүртэл алтнаас орлого олдог бид тайван нойрсож болох нь ээ.

 

x