АНУ-д тухайн оныхоо 3 дугаар улирлаар санхүүгийн жил нь дуусдаг. Тиймээс өчигдөр Apple компани 2013 оныхоо үр дүнг олон нийтэд тайлагнажээ.
Гүйцэтгэх захирал Тим Кукын мэдэгдсэнээр 2013 онд Apple компани 150 сая iPhone, 71 сая iPad, 16 сая Mac компьютер зарсан байна.
Үүний үр дүнд Apple 171 тэрбум долларын орлого олж, үүнээс 37 тэрбум нь цэвэр ашиг болжээ.
Мөн Кукын хэлснээр сүүлийн 5 улирлын туршид 36 тэрбум долларын ноогдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ тараажээ. Энэ тоог 100 тэрбум доллар хүртэл өсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
2013 онд 15 компани худалдаж авсан нь 3-4 сар тутамд 1 компани өөртөө нэгтгэсэн гэсэн үг юм.
2012 онд 156.6 тэрбумын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад 2013 онд 9 орчим хувийн өсөлттэй ажилласан байна. Харин ашгийн хувьд 2012 оны 41.66 тэрбумаас 37 тэрбум болж буурсан нь стратегийн хөрөнгө оруулалтуудад их мөнгө зарцуулсных ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!