Apple компани борлуулалтын сүлжээ дэлгүүрүүдийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаал шинээр бий болгож байгаагаа зарлалаа.
Сонирхолтой нь энэ албан тушаалд алдарт Burberry брэндийг үсрэнгүй хөгжихөд гол үүрэгтэй оролцсон гүйцэтгэх захирал Ангела Ахрендтыг ажиллуулахаар тохиролцжээ.
53 настай Ангела нь маргаангүй Их Британий хамгийн өндөр үнэтэй гүйцэтгэх захирал юм. 7 жилийн өмнөөс Burberry-г удирдаж эхэлсэн тэр жилийн борлуулалтыг нь 3.2 тэрбум долларт хүргэж 2006 оноос 250% өсгөж чадсан юм.
Burberry брэндийн дэлгүүрийн сүлжээг АНУ, Европ, Хятадад амжилттай тэлж чадсан нь Apple-ын түүнийг шохоорхох болсон шалтгаан бололтой.
Сүлжээгээ тэлснээс гадна, дэлгүүрүүдийн өнгө төрх, үйлчилгээний чанарыг эрс дээшлүүлж, шинэ техник технологиудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн гавъяатай нэгэн аж.
Түүний гоо зүйн мэдрэмж, чанарыг эрхэмлэх үзэл нь магадгүй талийгаач Стив Жобстой өрсөлдөхүйц гэж үнэлсэн байж мэднэ.
Британий хамгийн амжилттай яваа fashion брэндийг орхин Apple-ыг зорих болсон нь үнэхээр сонин.
Хатагтай Ангела Ахрендт ямар үнээр Apple-д ирэв, тэр шинэ салбартаа юу хийж чадах бол гэсэн асуултууд олны сонирхлыг татсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!