Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компаний урилга: 10 сарын 22

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Олон нийтийн дунд тарсан цуурхал үнэн болж Apple компани 10 сарын 22-нд зохиох арга хэмжээнийхээ урилгыг хэвлэл мэдээллийнхэнд тараалаа.

Уламжлал ёсоороо Сан Францискогийн Ерба Буэна (Yerba Buena) театрт болох арга хэмжээг бүхэлдээ шинэ iPad бүтээгдэхүүндээ зориулах байх гэсэн таамагтай байна.

Зарим эх сурвалжууд iPad mini загварыг Ретина дэлгэцтэй болох байх гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь ийм өөрчлөлт 2014 оноос наашгүй гэцгээж байна.

Ямартай ч 5 дахь үеийн iPad өмнөх үеэсээ илүү нимгэн, илүү хөнгөн болох нь бараг тодорхой.

Харин iPhone 5S-д нэвтэрсэн камерын сайжралт (8 Mpixel, Slow-motion) , хурууны хээ уншигч зэрэг дэвшлүүд нэмэгдэх эсэх нь тэр өдөр л тодорхой болох юм.