Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компаний шинэ оффис баригдахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Калифорни мужийн Купертино хотын захиргаа Apple компаний “Spaceship” гэж нэрлэгдэж байгаа оффисийн барилгыг эхлэх зөвшөөрлийг баталлаа.

Энэхүү жижиг хот нь алдарт Apple компаний нэрээр алдаршсан бөгөөд, оршин суугчдынх нь бахархал бол Apple билээ.

Анх 2011 оны зун талийгаач Стив Жобс хотын захиргаанд өөрийн биеэр ирж барилгынхаа төлөвлөгөөг танилцуулж байснаас хойш 2 жил өнгөрчээ.

Дараах видео нь Стив Жобсын амьдралын сүүлчийн бичлэгт (нийтэд танигдсан) тооцогддог аж.

Барилга нь хийц дизайны хувьд давтагдашгүй бүтээл болохоор байгаа. Дугуй хэлбэртэй, сансрын асар том хөлгийг санагдуулам, дээвэр нь тэр чигтээ нарны энерги цуглуулах шилэн гадартай байх аж.

Хотын зөвлөл 11 сарын 15-нд эцсийн шийд гаргах боловч энэ нь ёсчлох төдий үйл ажиллагаа гэнэ.

Барилгын ажил 2015 онд дуусах төлөвлөгөөтэй юм байна.