Монгол улсын Соёл урлагийн их сургууль бакалаврын сургалтын 25 хөтөлбөрт элсэлт авах бөгөөд тэдгээрийн 19 хөтөлбөрт элсэхэд ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хөтөлбөрт элсэхийн хүсэгчид ЭЕШ-ын аль нэг хичээлээр 400, түүнээс дээш оноо авсан бол ур чадварын шалгалтанд онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой юм. Ур чадварын шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг тул хөдөө, орон нутгаас элсэхийг хүсэгчид бүртгэлийн хугацаанд онлайнаар бүртгүүлээд, ур чадварын шалгалтын өдөр Улаанбаатар хотод ирээд шалгалтаа өгөх юм.
Харин ур чадвар шаардахгүй, зөвхөн ЭЕШ-ын оноогоор элсэх 6 хөтөлбөрт ЭЕШ-ын тухайлсан 2 хичээлийн аль нэгээр 400, түүнээс дээш оноо авсан бол онлайн бүртгэл хийгээрэй.
СУИС-ийн онлайн бүртгэлийн хаяг:
Онлайн бүртгэл ур чадвартай хөтөлбөрийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт, ур чадваргүй хөтөлбөрийн хувьд 7 дугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагт хаагдаж, ур чадварын шалгалт 2016 оны 7 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу явагдана.
СУИС-д тэнцсэн эсэх эцсийн шийдвэрийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагт нийтэд мэдээлж, сурах гэрээ байгуулах эрхийн бичгийг 7 дугаар сарын 8-ны өдрийн 9.00 цагаас 10-ны өдрийн 12.00 цаг хүртэл олгох юм байна.
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.msuac.edu.mn, suis.edu.mn/elselt хаягаар болон элсэлтийн 11-326129, 11-318774, 94184844, 98184855 дугаарын утаснаас аваарай.
Ур чадварын шаардлагууд:
|
Хөтөлбөр |
Ур чадварын шалгалт (800 оноо) |
|
|
Ерөнхий чадвар |
Ерөнхий чадвар |
|
|
011404. Багш, урлагийн боловсрол /хөгжмийн; бүжгийн/ |
Хөгжмийн а) Хөгжимдөх чадвар (төгөлдөр хуураар 2 зохиол), б) Хэмнэл, в) Сонсгол, ой тогтоолт |
а) Дуулах чадвар б) Урлагийн тухай ярилцлага в) Биеийн хөгжил |
|
Бүжгийн а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар, б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж, в) Бүжиглэх авьяас чадвар, г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл |
||
|
021101. Зураг авалт |
а) Ярилцлага, б) Оюуны чадамж IQ, в) Бие дааж хийсэн ажлууд |
|
|
021102. Дуу чимээний технологи |
а) Сонсгол, б) Ярилцлага, в) Оюуны чадамж IQ |
|
|
021201. Хувцасны дизайн |
а) Зохиомж б) Хар зураг в) Уран зураг г) Бие дааж хийсэн ажлууд |
|
|
021202. График дизайн /компьютер график; медиа анимейшн; хэвлэлийн дизайн/ |
||
|
021301. Уран зураг /уран зураг; монгол зураг; монументаль уран зураг; тайз дэлгэцийн уран зураг/ |
||
|
021302. Уран баримал /уран баримал; керамик урлаг; арьсан урлаг; чимэглэх урлаг; уран дархан; уран сийлбэр/ |
||
|
021303. Зураасан зураг |
||
|
021304. Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт |
||
|
021501. Хөгжмийн урлаг /зохиомж; MIDI зохиомж; хөгжим судлал; удирдах-найрал дуу; найрал хөгжим/ |
а) 2-3 хоолойн диктант б) Хөгжмийн суурь мэдлэг (бодлого бодох, онолын дасгал хийх) в) Төгөлдөр хуураар хөгжимдөх ур чадвар г) Ярилцлага |
а) Өөрийн зохиосон хөгжмийн зохиолыг хөгжимдөх, ноотны програмын мэдлэг б) Найрал хөгжим удирдах-2 бүтээл в) Найрал дуу удирдах -2 бүтээл, дуулах чадвар г) Урлагийн тухай эссэ бичих (250-300 үгтэй) |
|
021502. Хөгжимдөх урлаг /сонгодог хөгжим; үндэсний хөгжим; орчин цагийн хөгжим/ |
а) Хөгжимдөх чадвар (сонгосон хөгжмийн зэмсэгээр 2 зохиол) б) Хэмнэл в) Сонсгол, ой тогтоолт |
а) Дуулах чадвар б) Урлагийн тухай ярилцлага в) Биеийн хөгжил |
|
021503. Дуулах урлаг /дуурийн; ардын; орчин цагийн/ |
а) Дуулах чадвар (2-3 дуу) б) Хэмнэл, в) сонсгол, ой тогтоолт г) Хөгжимдөх чадвар |
а) Биеийн хөгжил (хоолойн цараа, амны хөндийн эрүүл ахуй) б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг |
|
021504. Үндэсний язгуур урлаг /хөөмэй, тууль/ |
а) Түргэн хэллэг б) Амьсгалын багтаамжийн дасгал |
|
|
021505. Жүжиглэх урлаг /кино, драмын; хөгжимт театрын/ |
а) Өөрийн судалбар б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг в) Дуулах чадвар г) Сонсгол, ритм д) Уран уншлага |
а) Ёгт үлгэр ярих б) Монолог в) Өгөгдсөн судалбар г) Ярилцлага д) Оюуны чадамж IQ |
|
021516. Найруулах урлаг /киноны; радио, телевизийн; театрын/ |
а) Өөрийн судалбар б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг в) Дуулах чадвар г) Сонсгол, ритм д) Уран уншлага |
а) Эссэ бичих б) Ярилцлага в) Оюуны чадамж IQ |
|
021507. Бүжгийн урлаг /бүжгийн найруулга; бүжиглэх урлаг/ |
а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж в) Бүжиглэх авьяас чадвар г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл |
|
|
021801. Урлаг судлал /театр, кино; дүрслэх урлаг/ |
а) Эссэ бичих |
а) Ярилцлага б) Оюуны чадамж IQ |
|
023203. Утга зохиол судлал /кино, жүжгийн зохиол/ |
||
|
032101. Сэтгүүл зүй |
а) Ярилцлага б) Эссэ бичих в) Оюуны чадамж IQ |
|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!