Баяр наадмын төсөв 2.9 ТЭРБУМ төгрөгийг хэрхэн зарцуулах вэ?
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын төсвийг 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ.
Энэ талаар НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун: Наадмын нийт зардлын
- 11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд,
- 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг соёл хүндэтгэлийн арга хэмжээнд,
- 19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,
- 9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд,
- 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулна.
Ер нь бол өнгөрсөн жилийн наадамд зарцуулсан хөрөнгийн хэмжээг өөрчлөөгүй гэсэн юм.
График: /Өнгөрсөн жилүүдийн наадмын төсвийг харьцуулж харуулав/
Наадмаар тав хоног амарна
Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт гэрэлтүүлэг тавих, гол асарын урд, хойд талын фасадыг засварлах, төв асарын суудлыг солих, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний хэсгийн баганыг сэргээн засварлах зэрэг ажлыг хийж байгаа аж.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7,300 гаруй автомашины зогсоол гаргах ажилдаа оржээ.
Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ зохион байгуулагдах хэсгүүдийг зүлэгжүүлж эхэлсэн байна.
Долоодугаар сарын 11-н энэ жил Даваа гарагт тохиож байгаа тул хуулийн дагуу наадмаар ажлын ТАВ ХОНОГ амраад долоодугаар сарын 18-нд ажил цуглана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
