ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг энэ хавар буюу 2016 оны хавар төгсч, Их дээд сургуульд ирэх намар элсэн суралцах шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.
2007 оноос эхлэн 9 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Налайх, Багануур дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын дунд нээлттэй зарлагдсан билээ.
Тус хөтөлбөрт 1200 гаруй сурагч материалаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтыг ХААН Банкны салбар нэгж, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд 3 үе шаттайгаар явуулсны үндсэнд 2016-2017 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 70 шилдэг оюутныг эцэслэн тодрууллаа.
Шалгаруулалтад тухайн сурагчийн сүүлийн 3 жилд гаргасан хичээл, урлаг спортын амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтийг харгалзаж, үнэлгээний журмын дагуу дүгнэлээ.
2016-2017 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх эрх авсан шилдэг 70 сурагчдаа баяр хүргэе!
ХААН Банк Сан өнгөрсөн 9 жилийн хугацаанд нийт 1290 оюутанд 645 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл мөрөөдлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөрт хандан материалаа ирүүлсэн мянга мянган шилдэг сурагчдын цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
No | Овог | Нэр | Харьяа сум | Сургууль |
---|---|---|---|---|
Архангай аймаг | ||||
1 | Батболд | Лхамхүү | Эрдэнэбулган | 1-р сургууль |
2 | Жамбалдорж | Оюундарь | Хотонт | Хотонт ЕБСургууль |
3 | Мөнхтуяа | Мөнх-Өлзий | Эрдэнэбулган | 3-р сургууль |
Баян-Өлгий | ||||
1 | Маухан | Ауганбай | Өлгий | 2-р бүрэн дунд сургууль |
2 | Азкей | Бахытгүл | Өлгий | Дарын цогцолбор сургууль |
3 | Бригад | Мейрам | Өлгий | Бастама сургууль |
Баянхонгор | ||||
1 | Батжаргал | Бямбасүрэн | Баянхонгор | "Номгон" сургууль |
2 | Сарантуяа | Гомбодорж | Баянхонгор | "Номгон" сургууль |
3 | Туяа | Дашдорж | Баянхонгор | "Номгон" сургууль |
Булган | ||||
1 | Батдорж | Сэлэнгэ | Хишиг-Өндөр | Бүрэн дунд сургууль |
2 | Будбаяр | Золжаргал | Булган | 1-р сургууль |
3 | Амарбаяр | Бат-Эрдэнэ | Хутаг-Өндөр | "Хутаг" ЕБСургууль |
Говь-Алтай | ||||
1 | Энхтулга | Батжаргал | Дэлгэр | Бүрэн дунд сургууль |
2 | Төмөрбаатар | Энхнаранжав | Гуулин | Бүрэн дунд сургууль |
3 | Ганболд | Уянга | Баян-Уул | Бүрэн дунд сургууль |
Дархан-Уул | ||||
1 | Мягмар | Мандахгэрэл | Дархан | 15-р сургууль |
2 | Энхбаяр | Мөнгөнцэцэг | Дархан | 15-р сургууль |
3 | Алтанбагана | Ариунаа | Дархан | 4-р сургууль |
Дорнод | ||||
1 | Жаргалсайхан | Наранцацрал | Булган | Хан-Уул сургууль |
2 | Тайвантөр | Номиндарь | Хэрлэн | 2-р сургууль |
3 | Наранчимэг | Золбаяр | Баян-Уул | Бүрэн дунд сургууль |
Дорноговь | ||||
1 | Намнансүрэн | Мөнхжаргал | Сайншанд | 5-р сургууль |
2 | Базар | Оюундарь | Сайншанд | 2-р сургууль |
3 | Түмэн-Өлзий | Мөнх-Эрдэнэ | Сайншанд | 2-р сургууль |
Дундговь | ||||
1 | Лхам | Баасанренчин | Сайнцагаан | 4-р сургууль |
2 | Мөнгөнсувд | Ганбагана | Сайнцагаан | 3-р сургууль |
3 | Ганбат | Оюухулан | Эрдэнэдалай | Бүрэн дунд сургууль |
Завхан | ||||
1 | Эрдэнэчулуун | Пүрэвдэмбэрэл | Улиастай | МБУГС-тай Дэмшил ЕБС |
2 | Энх-Амгалан | Цэнд-Аюуш | Отгон | Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль |
3 | Батбаяр | Гончигдорж | Түдэвтэй | Түдэвтэй ЕБС |
Орхон | ||||
1 | Монголмаа | Төмөрхуяг | Баян-Өндөр | 2-р сургууль |
2 | Баярсайхан | Чимэглхам | Баян-Өндөр | Орхон Эмпати сургууль |
3 | Лхагважав | Хонгорзул | Баян-Өндөр | 18-р сургууль |
Өвөрхангай | ||||
1 | Сүхбаатар | Санчирмаа | Хархорин | ГСЕБСургууль |
2 | Цогбадрах | Чулуунцэцэг | Баянгол | Бүрэн дунд сургууль |
3 | Тавуудорж | Даваадорж | Арвайхээр | 4-р сургууль |
Өмнөговь | ||||
1 | Уранчимэг | Пэрэнлэйжамц | Даланзадгад | 3-р сургууль |
2 | Отгонбаяр | Сарангуа | Цогтцэций | 6-р сургууль |
3 | Эрдэнэсан | Оюунтуяа | Даланзадгад | "Оюуны мэлмий" 4-р сургууль |
Сэлэнгэ | ||||
1 | Мөнхболд | Хулан | Орхон | "Орхон" ЕБСургууль |
2 | Алтангэрэл | Гэрэлдэлгэр | Сүхбаатар | СБ 2-р сургууль |
3 | Бат-Эрдэнэ | Батчимэг | Сүхбаатар | 4-р сургууль |
Сүхбаатар
|
||||
1 | Отгонбаатар | Мөнхгэрэл | Баруун-Урт | 1-р сургууль |
2 | Энхбаатар | Ундрах | Баруун-Урт | 2-р сургууль |
3 | Болор-Эрдэнэ | Золзаяа | Дарьганга | 1-р сургууль |
Төв | ||||
1 | Болд | Дэлгэрчимэг | Цээл | Цээл ахлах сургууль |
2 | Амарзаяа | Анхзаяа | Зуунмод | "Хүмүүн" цогцолбор сургууль |
3 | Энхбаатар | Энхманлай | Зуунмод | "Хүмүүн" цогцолбор сургууль |
Увс | ||||
1 | Ганхуяг | Эрхбаяр | Улаангом | Цогцолбор 2-р сургууль |
2 | Батхүү | Буянтогтох | Улаангом | Ахлах 3-р сургууль |
3 | Чимэдцэдэн | Нансалмаа | Улаангом | "Чандмань-Эрдэнэ" ахлах сургууль |
Ховд | ||||
1 | Ганбаатар | Мөнгөнсүх | Жаргалант | Прогресс сургууль |
2 | Батжаргал | Болорзаяа | Манхан | Манхан ахлах сургууль |
3 | Ганхуяг | Амартүвшин | Жаргалант | Прогресс сургууль |
Хөвсгөл | ||||
1 | Даваадорж | Бямбадаваа | Их-Уул | Бүрэн дунд сургууль |
2 | Хөххүү | Энхтуяа | Алаг-Эрдэнэ | "Хатгал" ЕБСургууль |
3 | Эрдэнэбилэг | Номундарь | Мөрөн | "Эрдмийн далай" цогцолбор сургууль |
Хэнтий | ||||
1 | Болд-Эрдэнэ | Баяр-Эрдэнэ | Хэрлэн | 1-р сургууль |
2 | Гантулга | Хулан | Хэрлэн | "Тэмүүжин" цогцолбор сургууль |
3 | Банзрагч | Балжинхатан | Батноров | "Бэрх" ЕБСургууль |
Говьсүмбэр | ||||
1 | Мандах | Номинжаргал | Сүмбэр | 1-р сургууль |
2 | Отгонбат | Ерөөлт | Сүмбэр | "Ухаалаг" 1-р сургууль |
Замын-Үүд | ||||
1 | Сайханбаяр | Дөлгөөн | Замын-Үүд | 2-р сургууль |
2 | Бямбахүү | Энхмаа | Замын-Үүд | 1-р сургууль |
Зүүнхараа | ||||
1 | Цолмон | Түмэнхүслэн | Мандал | 1-р сургууль |
2 | Эрдэнэцагаан | Отгонжаргал | Баянгол | Бүрэн дунд сургууль |
Багануур | ||||
1 | Ганзориг | Хонгорзул | Багануур | Гүн галуутай цогцолбор сургууль |
2 | Нарантунгалаг | Оюунсүрэн | Багануур | Гүн галуутай цогцолбор сургууль |
Налайх | ||||
1 | Цэнд-Аюуш | Эмүжин | Налайх | "Эрдмийн оргил" цогцолбор сургууль |
2 | Пүрэвжав | Намуундарь | Налайх | 119-р сургууль |